Улаан хивсний ёслол
Hermès брэндийн 2026–2027 оны өвлийн эрэгтэй цуглуулга
Hermès брэнд Paris Fashion Week 2026/27 оны намар өвлийн улирлын эрэгтэй коллекцээ танилцууллаа.
Тус брэндийн дизайнер Véronique Nichanian-ийн 37 жилийн турш эрэгтэй коллекцийг удирдсан бөгөөд энэ удаагийн шоу түүний сүүлчийн ажил болсон юм. Түүнчлэн Hermès брэнд эрэгтэй хувцасны түүхэнд нэгэн шинэ үе эхэлж байгааг онцолж байв.

Даруухан, материал төвтэй загвар - Коллекцийн гол онцлог нь Hermès-ийн уламжлалт философийг хадгалсан даруухан бөгөөд материалд илүүтэй анхаарсан дизайнтай байв. Тайзны загварууд нь хэт их чимэглэл, деталиас илүүтэй практик хэрэглээ, дээд зэрэглэлийн мэдрэмжийг хослуулсан нь Hermès эрэгтэй хувцасны үндсэн шинж чанарыг тодорхойлж байна.



Загвар өмсөгчид торгон өндөр захтай цамц, арьсан өмд, арьсан patchwork элементтэй пальто зэргийг хар өнгөнөөс хөх, саарал, бор хүртэлх өнгүүдийг тусгасан нь тайван, тогтвортой өнгө аясыг бүрдүүлжээ. Харин цөөн тооны тод элемент, тухайлбал улбар шар, шар хүрэм зэрэг нь нийт өнгөний зохицолд нарийн тэнцвэрийг нэмсэн байна.


Архив ба өв уламжлал - Hermès-ий дизайнерууд өмнөх улирлуудын хуучны загваруудыг шинэчлэн танилцуулсан нь шоуны бас нэг онцлог байлаа. Тухайлбал, 2003 оны судалтай хөх арьсан хослол болон 1991 оны mocha тугалын арьсан комбинзон зэрэг загваруудыг шинэчилж багтаасан нь Hermès-ийн түүхэн өвийг харуулсан юм.




Гоёл чимэглэл - Аксессуарын хувьд цүнх, бүс, гутал зэрэг бүтээгдэхүүнүүд нь урт хугацаанд хэрэглэгдэх, чанартай, дээд зэрэглэлийн дизайныг тусгасан байв. Материалын боловсруулалт, оёдлын нарийн хийц нь Hermès-ий үйлдвэрлэлийн философийг дахин нотолж, коллекцийн нийт дүр төрхийг нэгтгэнэ.




Ирээдүйн шилжилт Hermès брэнд өнгөрсөн аравдугаар сард Grace Wales Bonner-ийг Nichanian-ийн залгамжлагчээр томилж, ирэх улирлын эрэгтэй коллекцыг танилцуулахаар төлөвлөөд буй. Nichanian нь Hermès-д үргэлжлүүлэн ажиллаж, эрэгтэй аксессуар болон торгон бүтээгдэхүүний чиглэлийг хариуцах бөгөөд брэндийн эрэгтэй хувцас шинэ үе шатанд шилжиж байгааг тэмдэглэжээ.




.jpg)


















.jpg)


