Зочид буудал

Fouquets Paris зочид буудал: Гэрэлт хотын төв дэх нарлаг амралт

Хэрэв та Парисаар дамжин өнгөрч байгаа, эсвэл энэ хотод оршин суудаг бол Fouquets Paris-аар заавал зочлоорой. 

Дэлхий дахинд танигдсан энэхүү домогт зочид буудал нь алдартай хоёр өргөн чөлөө рүү харсан байрлалтай. Эдгээрийн нэг нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг болох Елисейн талбай юм.

 

 

 

Fouquets Paris зочид буудал нь цэвэрхэн дизайн, гэрэлтүүлэг сайтай өрөөнүүддээ цэгцтэй өнгө төрхийг бүрдүүлжээ. Хэт чамин, гялалзсан чимэглэлгүй хэдий ч террас, үүдний танхим, лоунжны тохижилт нь цаг хугацааг зогсоосон мэт сэтгэгдэл төрүүлнэ.

 

 

 

Зочид буудал, амар амгалангийн диваажин болсон энэ газрыг хотын хөл хөдөлгөөнөөс хамгаалагдсан гэж болмоор. Энэхүү онцлогийг зуны халуун оройн заавал очих гол цэг болсон, дээвэр дээр байрлах "Le Marta" танд бүрэн мэдрүүлнэ.

 

 

Парисын бэлгэ тэмдэг болсон энэхүү барилгын дээд давхарт байрлах Marta нь зуны улиралтай зэрэгцэн үүд хаалгаа нээдэг. Жинхэнэ задгай кафены мөн чанарыг мэдрүүлэх энэхүү шинэ террас нь лхагва гаргаас бямба гараг хүртэл зочдыг хүлээн авна. Мөн зочид буудлын рестораны ахлах тогооч Бруно Герегийн гаргасан цэсэн дэх зуны амт шингэсэн төрөл бүрийн коктейлийг энд дурдахгүй өнгөрч болохгүй. 

 

 

 

Ногоон ургамал болон сэтгэл сэргээм орон зай хэрэгтэй хүмүүст зориулан Парисын энэ зочид буудал амар тайван Le Joy цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсэгт зуны урт өдрүүдэд амарч тухлах боломжийг бүрдүүлж өгчээ.  

 

Fouquets Paris зочид буудлын нэг давхарт байрлах энэхүү тансаг ресторан нь цэцэрлэгт хүрээлэн бүхий ногоон байгууламжийн дунд амрахыг санал болгодог.

 

Уг ресторанд Клеман Ле Норсигийн зоогоос гадна "Meilleur Ouvrier de France" тэмцээн болон дэлхийн коктейль бэлтгэгчдийн аварга Стефан Жинувесийн бүтээлүүдийг амтлах боломжтой.

 

 

 

 

Тансаг зэрэглэлийн шинэ тодорхойлолт болсон, амар амгалан, тайван зочид буудал…