Зочид буудал

Santavenere зочид буудал дахь итали маягийн тансаг амралт

Сонгодог бөгөөд шинэлэг, тансаг бөгөөд урин дулаан хэв маягийг хослуулсан Santavenere зочид буудал нь Италийн эрэг дээрх хамгийн гайхалтай газруудын нэг Maratea-гийн эрэгт байрладаг. 

Amalfi эрэг болон Calabria бүс нутгийн хооронд, Тиррений тэнгисийн эрэг дээр орших цэмцгэр, тухлаг энэ зочид буудал нь тэнгис, уулс, ой моддын гайхалтай үзэмж бүхий өргөн уудам цэцэрлэгээр хүрээлэгдэн оршино. Энгийн болон люкс өрөөнүүд нь өөр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд чамин тансаг байдлыг эртний тавилга, хурц тод өнгө, нарийн нягт сонгосон эртний эдлэл, уран зургуудаар тохижуулсан хуучны өнгө төрхтэй хослуулжээ. Ихэнх унтлагын өрөө нь цэцэрлэг болон тэнгис рүү харсан том хаалга, цонхтой.
 

Santavenere зочид буудлын орчин үеийн усан сан, мөн суух, амрах хэсэг олонтой өргөн уудам талбай нь амгалан тайван байдлыг илүү ихээр мэдрүүлнэ. Энэхүү зочид буудал нь амрах сандал, цэвэрхэн алчуур, нарны халхавч байрлуулсан хайрга чулуутай эргээс хэдхэн минутын зайд байрладаг. Хоолны сонголт тун арвин бөгөөд шинэхэн загаснаас авхуулаад орчин үеийн болон бүс нутгийн зоогуудыг танд санал болгоно.

Италийн энэ бүс нутагтай хуурай газар, далай тэнгисээр эсвэл агаараас танилцаж,  сонирхож болно. Нисдэг тэрэг, Lamborghini, эсвэл энгийн скүтр түрээслэн аялах боломжтой төдийгүй Santavenere зочид буудал нь нисдэг тэрэгний буудал болон дарвуулт завины үйлчилгээтэй. 

Энэ бол хамгийн гайхалтай амралтыг мэдрүүлэх диваажингийн нэгээхэн хэсэг юм.