Зочид буудал

Миами эргийн онцлох гурван спа

 

Дэлхийн тэргүүлэх гурван зочид буудал Миами эргийн спа ертөнцийг шинээр тодорхойлж байна.

Дэлхийн шилдэгт тооцогдох зочид буудлуудаас мэдээж төгс төгөлдөр үйлчилгээ хүлээх нь гарцаагүй. Флорида мужид орших, далайн эргийн спагаараа алдартай, далдуу мод, нарны хот болох Миамигийн тансаг зэрэглэлийн зочид буудлууд гайхалтай үйлчилгээ санал болгоно гэдэгт эргэлзэх хэрэггүй юм. Амгалан тайван орчин, үзэсгэлэнт байгалиас гадна маш олон спа тэнд бий. 

 

Дээд зэрэглэлийн дараах гурван зочид буудал энэ эрэг дээрх спаг шинээр тодорхойлж байна. Хамгийн эхэнд "Carillon Miami Wellness Resort" орно. Энэ зочид буудал нь 2016 оны 7 сард Travel+Leisure сэтгүүлээс "Дэлхийн шилдэг" хэмээх шагналыг хүртжээ. Миами эрэг дээр байрлалтай энэхүү онцгой зочид буудалд люкс өрөө, тансаг сууц болон Флорида мужийн хамгийн томд тооцогдох 6500 м.кв талбайтай спа, велнесс төв бий. Цоо шинэ төрлийн спа, гайхамшигт үйлчилгээг тэд танд санал болгож байна. Зочид буудлын давуу тал үүгээр дуусахгүй. Далайн эргийн энэ зочид буудал нь 220 м.кв орчим талбай бүхий дөрвөн усан сантай бөгөөд тэдгээр нь төв хэсгүүдэд байрлах учир өдрийн аль ч цагт нарны тусгалтай байж, таатай сайхан амрах боломжийг бүрдүүлнэ.

 

 

 

Мөн дурдахгүй өнгөрч болохгүй өөр нэгэн зочид буудал бол "Faena Hotel Miami Beach" юм. Энэ газар нь 2016 оны 10 сард Condé Nast Traveller сэтгүүлийн "Readers’ Choice" шагналыг хүртжээ. "Faena Hotel Miami Beach" зочид буудал нь шагналт найруулагч Баз Лурманны дизайныг нь гаргасан энгийн болон люкс өрөөнүүдийг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог бөгөөд мэдээж бүгд далайн эрэг рүү харсан байрлалтай. Америкийн өмнөд хэсгээс үүсэлтэй, хамгийн анхны гэгдэх "Tierra Santa Healing House" спа нь эртний анагаах ухааны арга техникийг шингээсэн өвөрмөц үйлчилгээ үзүүлдэг. 

 

 

 

 

Хамгийн сүүлд "Condé Nast Traveller" сэтгүүлийн 2016 оны "Readers’ Choice" шагналын эзэн "Acqualina Resort & Spa"-г танилцуулж байна. Цэвэр тохилог орчин бүхий энэ ресортын "Acqualina Spa" нь Миами эргийн амьдралын хэв маягийг амралт чөлөөт цагтай төгс хослуулжээ.

 

 

 

 

Эдгээр спа төвүүдээс бид велнессийн өнөөгийн гол чиг хандлагыг харж болно. Энд Хималайн давс гол чухал бүтээгдэхүүнд тооцогддог бөгөөд амьсгалын зам, арьсанд чухал ашиг тустай төдийгүй оюун санаа, бие махбодыг амрааж, тайвшруулан, сэргээдгээрээ онцлог. 

Амар амгалангийн ертөнцийг мэдрэхэд хэрэгтэй бүхэн эдгээр тансаг зэрэглэлийн спа төвүүдэд бий.