Зочид буудал

Тайландын "Aleenta Hua Hin" зочид буудал

Элс, далай, далдуу модоор хүрээлэгдсэн халуун орны диваажин Aleenta Hua Hin!

Тайландын Hua Hin дүүргийн ойролцоох үзэсгэлэнт Пак-Нам-Пран эрэг дээр байрлах Aleenta Resort&Spa нь олны хөлөөс зайдуу амралтын газрын хувиар үүд хаалгаа нээж байна. Зочид буудлын хөтөлбөрт хараа булаам орчин, байгалийн мэт спа, Тайландын орчин үеийн хоол багтжээ.

 

 

Тайландын булан руу харсан тус зочид буудал нь маргад эрдэнэ мэт ногоон тэнгисээс холгүй байрлалтай тансаг байдлаар тохижуулж, чимэглэсэн ер бусын хорин виллагаас бүрдэнэ. 

 

 

Эдгээрийн зарим нь сүрлэн дээвэртэй бол зарим нь дээврийн террастай. Харин хамгийн онцгой нь хувийн усан сантай төдийгүй зочдод хосгүй тансаг байдлыг мэдрүүлнэ.

 

Зочид буудлын ресторан нь Aleenta-ийн цэцэрлэг болон өөрийн эзэмшилд байх фермийнхээ органик, тогтвортой хөгжлийн зарчмаар тарьж ургуулсан, шинэхэн хүнсээр бэлтгэсэн төрөл бүрийн амтат зоог санал болгодог нь хүн бүрийн санаанд нийцэх нь гарцаагүй. Үүгээр зогсохгүй далайн эрэг дээр тусгай оройн зоог болон барбекью ч хийх боломжтой.

 

 

Байгальтай бүрэн дүүрэн холбогдохыг хүсвэл давлагааны хэмнэлийг ашиглан тайвшруулах эмчилгээ хийдэг Аyurah Spa-д зочлоорой. Тайландын уламжлалт гуужуулалт, сарны мөчлөгийн дагуу хийдэг иллэг, байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд ашигладаг бие болон арьс арчилгаа гэхчлэн олон үйлчилгээг танд санал болгоно. Хүн бүрийн хүсэлд нийцэх бүхэн энд бий. 

 

 

Амгалан тайван, тансаг сайхан ертөнцөд таныг уусган нэгтгэх, сэтгэл татам, бүрэн тусгаарлагдсан далайн эргийн амралт!