Зочид буудал

Тансаг зэрэглэлийн "Anantara Plaza Nice" зочид буудал

Cote d Azur дахь таны заавал зочлох ёстой газар бол Anantara Plaza Nice зочид буудал юм.

2018 оны 12-р сард Plaza Nice зочид буудал үүд хаалгаа барьж засвар шинэчлэлийн ажлаа эхлүүлсэн билээ. Европ дахь зочид буудлын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалтаараа тэргүүлэгч Covivio Hotel группын нэг хэсэг болсон энэхүү алдарт зочид буудал нь дөрвөн жилийн дараа "Anantara Plaza Nice" нэртэйгээр эргэн ирж, “Minor” группын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тус зочид буудал нь бүрэн засвар шинэчлэлийн ажил хийснээр хамгийн алдартай тодотгол болох таван одтой зочид буудлуудын эгнээнд багтах болжээ. 

 

Ницца бол далайн эрэг, уулсын дунд байрлах, эрч хүчээ цэнэглэж авахад хамгийн тохиромжтой газар юм: Оюу ногоон ус, хурц нар, далдуу моддын сүүдэр, энэ бол эргэлзээгүй Cote d Azur! 

Жил бүрийн зуны эхэн үед Газар дундын тэнгисийн энэ эрэг дээр амарч, алжаал ядаргаагаа тайлахыг хүсдэггүй хүн гэж үгүй. 

 

Энэхүү домогт хотын төвөөс холгүй орших Anantara Plaza Nice зочид буудал нь Baie des Anges-д заавал байх ёстой газар гэдгээрээ бусдаас ялгардаг. Ницца хотын алтан талбайн голд, тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд, нар туссан кафены дэргэд байрлах энэхүү шинэ зочид буудал нь Италийн хуучин дүүргүүдийн өнгөлөг гудамж, алдарт Masséna талбайн хар, цагаан чулуун зам бүхий ногоон байгууламж дундах хамгийн тохиромжтой байршлыг эзлэн оршдог. 

 

Зочид буудлын дээвэр дээр байрлах “Le Seen” ресторанаас үзэсгэлэнт далдуу моддыг тольдон суух боломжийг бүрдүүлжээ. Тус ресторан нь хамгийн нэр хүндтэй тогооч нарын нэг болох Оливер Да Костагийн бэлтгэсэн төрөл бүрийн зоогийг санал болгодог. Орчны гайхалтай үзэмжийг ажиглан суухын зэрэгцээ дэлхийн улс орнууд болоод Газар дундын тэнгисийн онцлог шингэсэн зоогийг амтлах боломжийг танд олгоно.  

 

Anantara Plaza Nice зочид буудлын дээвэр дээрх Promenade des Anglais-ын ер бусын байдлыг юутай ч зүйрлэшгүй. Эндээс Cote d Azur-ын хараа булаам үзэсгэлэнг тольдон, Газар дундын тэнгисийн усны мандал дээр гялбан ойх нарны гэрлийг таашаан мэдрээрэй. 

 

 

Завсрын зөөлөн өнгө, гантиг чулуу, Газар дундын тэнгисийн онцлогийг шингээн тохижуулсан 151 өрөөнд модон урлал, чамин тансаг байдал, бясалгалын орчин бүхий тайван уур амьсгалыг бүрдүүлжээ. Түүнчлэн Cote d Azur-ын алтан үеийн гэрэл зургуудыг дотоод засалдаа ашигласан бөгөөд тагт, террас, орчны үзэмж нь зочид буудлын өөр нэг давуу тал болдог.  

 

 

Ницца хот болон Газар дундын тэнгисийн салхинаас эрч хүч авахын тулд зочид буудлын санал болгож буй бүрэн эмчилгээ сувилгаа бүхий спаг зориорой. Үйлчлүүлэгчийнхээ сайн сайхан байдалд чиглэдэг Anantara spa нь алжаал ядаргаагаа тайлж, дахин сэргэх боломжийг бүрдүүлсэн газар юм. 

 

Парисаас хэдхэн цагийн зайд орших, амар тайван, нарлаг, үл мартагдах Ницца хот дахь амралт!