Зочид буудал

Байгалийн үзэсгэлэнт тогтоц дундах "Ariana Luxury Lodge"

Үзэсгэлэнт байгаль дунд орших "Ariana Luxury Lodge"

Учисар хөндийн эхэнд байрлах "Ariana Luxury Lodge"-оос Кападоки бүс нутгийн өвөрмөц тогтоцыг ажиглах боломжтой. Энэ нь дэлхийн түүхэн дэх анхны соёл иргэншил үүссэн газар бөгөөд хад чулууны тогтоц, ер бусын агуйн сууцаараа алдартай. Эртний чухаг газар орны төв хэсэгт байрласан алтан шаргал өнгөтэй орчин үеийн энэхүү зочид буудлыг Нарны бурхны нэрээр нэрлэжээ.

 

 

Уул толгодын дээрх үзэсгэлэнт цэцэрлэг таныг Кападокийн байгалийн үзэсгэлэнд уусган нэгтгэнэ. Шаталж байрласан террасууд нь йогийн дасгал, иллэг хийлгэнгээ үүлсийн дунд хөвөх өнгө бүрийн агаарын бөмбөлгийг ажиглан, орчны гайхалтай үзэмжийг бишрэх боломжийг олгодог. 

 

 

 

Зочид буудал нь гэрэлтүүлэг сайтай төдийгүй хуучны загварыг орчин үеийн хэв маягтай хослуулжээ. 

Тансаг зэрэглэлийн өрөөнүүдэд нь дулаан өнгө аяс бүрдүүлж, гар урлалын бүтээл зэрэг олон зүйлээр чимэглэн тохижуулсан байна. Эдгээр арван нэгэн өрөө нь өөр өөр бурхдын нэртэй.

 

 

Тухайлбал, харанхуйлан харагдах гүн усны бурхныг бэлгэдэх "Bau suite" сэтгэлийг тань булаах нь гарцаагүй. Хуучин агуйг тансаг зэрэглэлийн өрөө болгон өөрчилсөн бөгөөд энэ цаг үеэс ангид байдлаар маш гоёмсог тохижуулжээ. 

 

Дараагийнх нь эрүүл энх, анагаах ухаан, ид шидийн бурхныг бэлгэдсэн Kamrusepa өрөө. Энэхүү тансаг зэрэглэлийн өрөө нь нууцлаг орчин, контемпорари дизайныг санал болгоно. Үржил шим, мөрөөдлийн бурхантай холбоотой Nanshe өрөө нь чулуун хана, судалт гартаамыг зохицол сайтайгаар хослуулж, амар тайван, сэтгэлийн амгалан байдлыг бий болгодог.

 

 Вавилоны соёлын хамгийн хүчирхэг бурхан Ishtar-ийн нэрээр тансаг тохижилт бүхий орчин үеийн засалтай өрөөг нэрлэжээ. 

 

 

Хоёрдугаар давхарт тухлаг унтлагын өрөө, амралтын өрөө, ил зуухнаас гадна тусгай террас, мозайк урлагийн бүтээлээр чимэглэсэн гоёмсог угаалгын өрөө байрлана.

 

Зочид буудлын “The Plum" ресторан нь фермийн шинэхэн хүнсээр бэлтгэсэн Газар дундын тэнгисийн зоог болон улирлын чанартай зоогуудыг санал болгодог. Том цонхнуудаар харагдах байгалийн гайхалтай үзэмж нь тансаг зэрэглэлийн зоогоор үйлчлэх энэ газарт төгс орчинг бүрдүүлнэ. 

 

 

Дээд зэрэглэлийн газарт тооцогдох уг зочид буудал нь байгалийн өвөрмөц тогтоц, түүхэн өв соёлтой төгс уусан нэгджээ.