Зочид буудал

Парис дахь "Louvre Montana" зочид буудал

Парис дахь алдарт "Louvre Montana" зочид буудал

Энэ бол Парисын чиг хандлагыг тодорхойлохоор бүтээгдсэн газар бөгөөд тус барилгыг архитектор Филипп Майденберг бүрэн шинэчлэн засварлажээ. Louvre Montana зочид буудлаас Tuileries цэцэрлэгт хүрээлэн хэдхэн алхмын зайд байрлана. 

 

Угтах хэсгээс зочид буудлын хэв маяг даруй мэдрэгдэх бөгөөд хурц тод, өнгөлөг, халуун дулаан уур амьсгал бүхий орчин үеийн байдлыг түүхтэй хослуулжээ. Хүлээн авах хэсэгт байрлах номын сан, эд зүйлс нь Францын утга зохиол, сонгодог бүтээл гэхчлэн соёл, амьдрахуйн урлагийн хүндэтгэлд зориулагдсан байна.

 

 

Гэрэлт хот Парис болон Францын тухай эдгээр хэсгүүд нь энэ улсыг танин мэдэх хүсэлтэй аялагчдын нүдийг эрхгүй булаадаг. Үүдний хэсэг болон өрөөнүүдэд буй эд хэрэгсэл бүгд өөрсдийн гэсэн утга учиртай. Энэ нь архитектор Филипп Майденбергийн хүсэл аж. Тухайлбал, хотын зохион байгуулалтыг гаргасан Барон Хаусманны хүмүүст зориулсан ил зуухыг өрөөнүүдэд байрлуулжээ. Францын гоёл чимэглэлийн урлагийг санагдуулах хилэн материал, царсан шал, тусгайлан хийлгэсэн шавар эдлэлүүд ч мөн тодорхой утга учрыг илтгэдэг.

 

 

 

Филипп Майденберг нь 1991 оноос хойш зочид буудлын архитектурын чиглэлээр мэргэшсэн бөгөөд тэрээр хуурамч хэв маягаас хол, түүх домогт дуртай нэгэн юм. Тэрээр "Hotel du Triangle d Or" болон "123 Sébastopol" зэрэг гайхалтай зочид буудлуудаас мэдрэгдэх анхны концепцоороо алдаршсан төдийгүй Жан-Поль Бельмондо, Клод Лелуш, Эннио Морриконе, Эльза Зильберштейн нартай хамтран ажиллаж байжээ. 

 

Гэрлийн хотод түр саатах үзэсгэлэнт газруудын нэг…