Зочид буудал

Маврики дахь тансаг зэрэглэлийн зочид буудал One&Only Le Saint Géran

Элсэрхэг эрэг, нар, оюу ногоон өнгөөр мэлтэлзэх ус, шинэлэг дизайн бүхий One&Only Le Saint Géran!

Домогт One&Only Le Saint Géran зочид буудал үүд хаалгаа дахин нээлээ. Есөн сарын турш үргэлжилсэн засвар болон хэдэн сая ам.долларын хөрөнгө оруулалтын эцэст энэхүү домогт барилга нь орчин цагийн тансаг зэрэглэлийн зочид буудлуудын нүүр царай, дэлхийн шилдэг амралтын газруудын нэгд тооцогдох болжээ.      

 

Арлын зүүн хойд эрэгт хамгийн тохиромжтой байрлалыг эзлэн орших One&Only Le Saint Géran зочид буудал нь 1975 онд анх нээгдэж байсныхаа адилаар Энэтхэгийн далай төдийгүй бусад газруудад дээд зэрэглэлийн шинэ стандартыг өдгөө дахин тодорхойлсон юм.   

 

Энэхүү амралтын газар нь бусдаас юугаараа онцгой вэ? 

Арлын бусад зочид буудлуудаас ялгаатай тайван, амгалан нуур бүхий хойг нь зочид буудлын эзэмшилд байдаг бөгөөд халуун дулаан мэдрэмжийг төрүүлнэ. 

Зочид буудлын шинэчлэлээр колоничлолын үеийн хэв маягийг хадгалж үлдсэн бол  шинэлэг чимэглэлүүдэд нь Маврик соёл, амьдрах урлагаас санаа авсан орчин үеийн тансаг хэв маягийг шингээжээ. 

 

Нийт 143 шинэ болон люкс өрөөнөөс сонгох боломжтой ба эдгээрийн зарим нь гэр бүлээрээ ирсэн зочдод зориулсан уужим саруул зайтай. Түүнчлэн гадаа усан сан, далайн гайхалтай үзэмж бүхий тусдаа хоёр унтлагын өрөөтэй вилла ч бий.

 

 

Шинэ зоогийн газартай, бүрэн өөрчлөгдөж шинэчлэгдсэн энэхүү амралтын газар нь модон тулгуур дээрх ресторан, шинэлэг байдлаар бэлтгэсэн хоолыг санал болгоно. 

Дөрвөн шинэ ресторан нь өнгөлөг гэгээлэг төдийгүй төрөл бүрийн амтат зоогоор үйлчилнэ. Зочид гол ресторан болох La Terrasse-д, эсвэл Ази, Испанийн онцлог шинжийн аль алийг шингээсэн хоол санал болгодог Tapasake ресторанд оройн зоогоо барихад хэн ч сэтгэл хангалуун байх биз ээ. Le Prime рестораны орчин үеийн, их хотын чимэглэлүүд хүмүүсийн сэтгэлийг ихэд татдаг бөгөөд мах болон шинэхэн барьсан загасаар задгай гал тогоонд зоог бэлтгэн үйлчилдэг. 

 

Велнесс төвд нь амралтын талбай, шинэчлэн зохион байгуулсан нийтийн эзэмшлийн газар, шинэ спа, орчин үеийн техник хэрэгслүүд бүхий клуб бий.

 

 2018 онд энэхүү амралтын газрыг өөрийн гэр болгох хүсэлтэй үйлчлүүлэгчдэд зориулан хувийн орон сууц болгох шийдвэр гаргасан нь One&Only-ийн өөр нэгэн гайхалтай шинэлэг санаа байлаа. Өөрсдийн гэсэн усан сан бүхий тусдаа вилланууд нь Маврикийн амьдралын хэв маягийг сонирхдог оршин суугчдад зориулсан иж бүрэн тохижилт, үйлчилгээ үзүүлдэг.