Зочид буудал
Rosewood le Guanahani зочид буудал
Карибын тэнгисийн хэв маягийг цогцлоосон, нуур болон далайн дунд орших Rosewood le Guanahani зочид буудал!
Энэхүү тансаг зэрэглэлийн зочид буудал нь 1986 онд анх нээгдсэн бөгөөд өдгөө Rosewood Hotels & Resort Group-ын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулж байна. Бартелеми нь Карибын тэнгисийн эрч хүчтэй мэдрэмж болон онцлог шингэсэн Францын амьдрахуйн урлагийн төгс илэрхийлэл болсон газар юм. 2017 онд хаагдсанаас хойш тус амралтын газар түүхэндээ хамгийн өргөн хүрээтэй шинэчлэл засварыг хийж, одоо арлын заавал очих ёстой газар гэдгээ дахин нотлон харуулж байна.
Тус зочид буудал нь 7 га талбай бүхий хувийн эзэмшлийн хойг дээр байрладаг бөгөөд тав тух, чамин тансаг байдлыг хослуулан, зочдод Сент-Бартын өвөрмөц амьдралын хэв маягийг танин мэдэх бүрэн боломжийг олгодог. Зочид буудал арлын соёлыг хүндэтгэн "Guanahani" хэмээн нэрлэгддэг ба энэ нь нутгийн Arawak хэлээр "Тавтай морил" гэсэн утгатай. Тус зочид буудал нь Maréchal эрэг болон Grand Cul-de-Sac нуур луу харсан байршил бүхий хувийн эзэмшлийн хойг дээрх 18 га талбайг хамарсан үржил шимт цэцэрлэгт хүрээлэнтэй.
Нийт 66 өрөөний ихэнх нь тэнгис рүү харан байрлах ба зарим нь хувийн усан сантай. Rosewood Le Guanahani нь Карибын тэнгисийн баяр баясал болон эрч хүчтэй уур амьсгалыг санагдуулах өнгөлөг байдлаар гадна заслаа бүрдүүлжээ. Харин интерьерийн тухайд байгалийн гялалзсан гэрлийг санал болгоно.
Өдөр болон оройн хоол зэрэг янз бүрийн уур амьсгал, үйл ажиллагаанд зориулсан зоог бэлтгэдэг, Beach House St. Barth рестораны ахлах тогооч Riccardo Schievano нь танд амтат хоолоор үйлчилнэ. Эндээс нуурын эргэн тойрны гайхалтай үзэмжийг тольдон суух боломжтой.
Арлын хамгийн том велнесс төв бол Sense болон Rosewood Spa бөгөөд тус спа нь сэтгэл татам усан сантай. Мөн энд орон нутгийн уламжлалаас санаа авсан олон төрлийн эмчилгээ хийдэг.
Уг зочид буудал нь Сент Бартын баялаг байдлыг харуулахын зэрэгцээ энэ газрын бүхий л гоо үзэсгэлэнг гайхан бишрэх төгс эхлэл болно.