Зочид буудал

Таван одот Rosselli зочид буудал

Орчин үе, тансаг байдлын хослол болсон таван одот Rosselli зочид буудал!

ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн гурван газар орших Мальта улс бол таны зайлшгүй очиж үзэх ёстой орнуудын нэг юм.

 

Эдгээр түүхэн газруудын дунд соёлын нийслэл Валлетта хот байрлана.

Барокко хэв маяг бүхий энэ хот нь гайхамшигт талбай, дахин давтагдашгүй дурсгалт газрууд, зочид буудал, зоогийн газрууд байрласан худалдаа наймаа, соёл уламжлалын төв хэсэг болдог.

 

Rosselli зочид буудал нь 2019 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд тансаг зэрэглэлийн 25 өрөөтэй аж. Тус зочид буудал нь урлагийн элементүүдийг эклектик дизайнтай хослуулсан маш өвөрмөц хэв маягийг бүрдүүлсэн төдийгүй санаанд оромгүй төрөл бүрийн өнгөний хослол, гэрлийн эффектүүдийг ашигласан нь гайхалтай сайхан, дотно мэдрэмжийг бий болгожээ. 

 

 

Хотыг бүхэлд нь тольдох боломжтой дээвэр бүхий орчин үеийн, эгэл жирийн, энэхүү 5 одтой буудалд олны хүндэтгэлийг хүлээсэн тогоочоор удирдуулсан Мишелиний одот ресторан байрлана.

 

Валлетта хотын яг төвд байрладаг нь Rosselli зочид буудлын давуу тал юм.

 

Зочид буудлын дээвэр дээр орчин тойрныг тольдох боломжтой OverGrain гэх маш үзэсгэлэнт террас бий. Энэ бол зочдын хувьд Валлетта хоттой танилцсан урт өдрийн дараах алжаал ядаргаагаа тайлахад яг тохирсон газар гэж болно.

 

UnderGrain бол Мишелиний нэг одот ресторан бөгөөд тогооч Victor Borch Газар Дундын тэнгисийн хоолыг Франц хэв маягтай хослуулан зоогоо бэлтгэдэг байна. 

 

UnderGrain рестораны дизайн, үзэл баримтлал нь 17-18-р зууны үеийн Валлетта орчмын хувцаслалттай нарийн холбоотой аж. Тэр дундаа зочид буудал байрладаг гудамжинд эрт цагт ноёдын хувцас урладаг оёдолчид байрлаж байсан тул энэхүү онцлогийг рестораны дизайн, үзэл баримтлалд шингээжээ.