Гоёл чимэглэл

Jaeger-LeCoultre: Дахин давтагдашгүй "Reverso" цаг

Reverso цагны зөвхөн танд зориулсан сийлбэр...

Jaeger-LeCoultre бараг 90 жилийн өмнө Reverso загвараа танилцуулах үедээ цагны арын хэсгийг олон үүрэг бүхий шийдэлтэйгээр загварчилсан байдаг. Угтаа энэ нь Английн унаачид морин поло тэмцээний үеэр цагныхаа нүүрийг хамгаалахын тулд хэрэглэдэг байсан арга юм. 

 

 

Энэхүү цэвэрхэн талбарыг сэтгэлийн үг, уран бүтээлийн илэрхийлэлд зориулагдсан хэсэг болгон хувиргасан бөгөөд паалан болон сийлбэрээр чимэглэх болжээ.

 

 

 

Тухайлбал, "Mamma Mia" болон "Les Misérables" кинонд тоглосон Аманда Сейфрийд “Reverso Classic Medium Thin” цагныхаа ар талд Финн нэртэй нохойныхоо зургийг сийлүүлэхийг хүссэн байдаг. 

 

 

 

"Дайны цэцэгс", "Хайр ба хувь тавилан" зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ жүжигчин Ни Ни Хятадын хамгийн алдартай залуу жүжигчдийн нэг гэдгээ батлан харуулж чадсан юм. Тэрээр Reverso цагныхаа ар талд төрөлх хотынхоо дурсгалд зориулан чавганы модны цэцэгсийг сонгосон байна.

 

 

Шинэ, хуучин, ган, алт гээд бүхий л Reverso цагаа өөрийн хүслээр чимэглэх боломж...