Үнэт эдлэл

Chanel: Камели цэцгийн таван өөр дүр төрх

Chanel-ийн гялалзсан, гоёмсог үнэт эдлэлүүд! 

Gabrielle Chanel-ийн үзэсгэлэнт цэцэг болох, алт, очир эрдэнийн дэлбээ бүхий камели нь Парисын энэ алдарт брэндийн бэлгэ тэмдэг юм. 

 

 

Нэг камели цэцэг нь таван өөр дүр төрхийг бий болгоно. “1.5 коллекц” нь 50 хэсэг бүхий үнэт эрдэнээс бүрдэх ба тэдгээрийн 23-ыг хувирган өөрчлөх боломжтой. Тухайлбал, Mademoiselle үнэт эдлэлийг олон янзын төрх бүрдүүлэн зүүж болно. 

 

Тус коллекцийн бүхий л хэсгийг очир эрдэнэ, ягаан индранил, бадмаараг, ягаан алт зэргээр урласан төдийгүй эдгээр нь Chanel Jewellery-ийн бүтээлч байдлыг, тэр дундаа уран нарийн ноу-хауг нь илэрхийлжээ.

 

Энэхүү гоёмсог "Rose Powder" хүзүүний зүүлтийг, хамгийн ховор очир эрдэнээс бүтсэн түгжээний тусламжтайгаар хооронд нь нийлүүлж, уртыг нь тааруулах боломжтой. 

 

Төрөл бүрийн хэлбэртэй очир эрдэнэ нь өвөрмөц байдлыг бүрдүүлж, гайхалтай гялалзаж харагдана.

Брэндийн онцлогийг хамгийн ихээр тусгаж чадсан урлагийн өөр нэг бүтээл болох камели цэцгийн хэлбэр бүхий энэ гоёлыг энгэрийн зүүлт эсвэл хүзүүний зүүлт болгон ашиглах боложтой. 

 

Мөн тансаг сувд болон очир эрдэнээс бүрдэх уран нарийн хийцтэй "Contrast White" бугуйвч өөр нэг онцлогийг агуулна. Тодруулбал, тус бугуйвч нь зүүлттэй хослох төдийгүй салгах боломжтой камели цэцгийг нь энгэрийн тэмдэг болгон зүүж болох аж.

Гоёмсог чамин бөгжнүүдийг цагаан алт, очир эрдэнээр урлаж, "Diamond Revelation", "Contrast White", "Crystal Illusion" гэхчлэн гайхалтай нэрсээр нэрлэжээ. 

 

 

 

Сүр жавхлант эрдэнийн чулуунууд болон нүд гялбуулам хийц бүхий мэргэжлийн арга барил...