Үнэт эдлэл
Dior брэндийн “Tribales” ээмэг
2023/08/07
Dior брэндийн аксессуар болон тансаг зэрэглэлийн гоёлуудад анхаарлаа хандуулъя!
Улиралтай хамт шинэчлэгдсэн "Dior Tribales" ээмэгнүүд нь хөх, улбар шар, шар, ягаан гэсэн хурц өнгөний сонголттойгоор худалдаанд гарчээ. Онцгой мэдлэг туршлагын үр дүнд бий болсон эдгээр гоёлыг Италийн Флоренц хотноо тунгалаг материалаар урлан бүтээсэн байна.
Эдгээр уран тансаг аксессуаруудаас "CD" гэсэн хоёр үсэг харагдах бөгөөд дээд зэрэглэлийг нь илтгэх онцлог шинж болоод тансаг гоёлын өвөрмөц хэлбэрийг бүрдүүлжээ.
Maison Dior нь өнөөгийн чиг хандлагыг харгалзан, үйлчлүүлэгчдээ ээмгүүдийг дангаар нь болон хосоор нь, ижилсүүлж эсвэл өөр өөрөөр зүүх гэхчлэн төрөл бүрээр хослуулан гоёх боломжийг олгож буй юм.