Гоёл чимэглэл

Messika: Сүйт бүсгүйд зориулсан "Feel the Emotion" цуглуулга

Messika хосуудад зориулан сүйт бүсгүйн шинэ гоёлуудыг дэлгэлээ. Энэхүү шинэ төслөө Feel the (E)motion гэж нэрлэсэн байна.  

Тэд очир эрдэнийн хольцгүй цэвэр чанарыг магтан дуулж, домог мэт энэ чулууны сэвгүй тунгалаг туяаны хүчийг хүн нэг нэгнээ хайрлах хайрын хүчтэй жишжээ.

 

Эдгээр очир эрдэнэ нь нүд гялбуулам олон талсттай бөгөөд ер бусын ур хийцийг шингээж, хамгийн сүүлийн үеийн технологоор бүтээжээ. Олборлохоос эхлээд урланд засаж янзлах хүртэл бүх шат дамжлага дээр Messika маш нягт нямбай ажилладаг. 

 

 

Энэ онцгой очир эрдэнийн тухайд анхнаасаа л Messika-г бүхэлд нь илэрхийлэхүйц байсан гэж болно. Байгалийн чулууг мастер бүтээл болгох арга үүсгэн байгуулагчдын гэр бүлд үеэс үед дамжин иржээ. Тодруулбал, аав нь охин Валери Мессикада өвлүүлсэн байна. Сурсан мэдсэнээ дамжуулах давтагдашгүй энэ холбоосын ачаар Messika харьцуулашгүй өвийг тээн иржээ. 

 

 

 

Feel the (E)motion-ийг өөрөөр тодорхойлбол хоёр хүний ид шидийн мэт холбоог илэрхийлэх мэдрэмж юм. Хүний амьдралын бусадтай хуваалцсан хамгийн сайхан мөчүүдийн тусгал болдог нь очир эрдэнийн гайхамшиг. 

Messika өөрийн ноу-хау дээр үндэслэн очир эрдэнээр урласан сүйн бөгжний уламжлалт хэв маягийг өөрчилжээ.  

 

 

Эдгээрийг ультра контемпорари, мөн сүйн бөгжний хамгийн их танигдсан загвар солитаригаас санаа авсан гэж тодорхойлж болно. Аэродинамик лийрэн хэлбэрт очир эрдэнэ, Toi & Moi, мөн алдарт солитари загварын шинжийг багтаажээ. 

 

Messika Paris сүйн ам тангаргийг хамгийн сайнаар илэрхийлж чадах ер бусын хуучрашгүй, бас хурц тод загварыг бүтээхийн төлөө ур чадвараа улам бүр төгөлдөржүүлэхэд юу юунаас илүү анхаарч байгаа аж.