Гоёл чимэглэл

Messika брэндийн үнэт эдлэлийн коллекц

Харьцангуй залуу гэж хэлж болох Messika үнэт эдлэлийн ордон бүүдгэр өдрүүдэд өнгө оруулах шинэ коллекцоо танилцуулж байна. 

Messika эрх чөлөө, аймшиггүй зоригийн бэлгэ тэмдэг болгон гаргасан дэгээтэй ээмгээ 2022 оны намрын улиралд зориулан шинэчилсэн бөгөөд "Move Uno" нэртэй коллекц болгожээ. Валери Мессика өд шиг хөнгөн, цаг үедээ нийцсэн ээмэгнүүд бүтээдэг төдийгүй өөрийн таних тэмдэг болсон хээгээр баяжуулж, очир эрдэнэ шигтгэдэг. 

 

Энэ шинэ ээмэг нь 3 болон 6 см-ийн диаметр гэсэн хоёр янзын хэмжээтэй бөгөөд классик болон глэм-рок гэсэн загвартай. 

 

2021 онд танилцуулсан "My Move" бугуйвч нь гарсан даруйдаа заавал байх ёстой Messika үнэт эдлэл болсон билээ. Тус бүтээлээ улам хөгжүүлж сольж болдог гинжин хэлхээн оосор шинээр гаргасан байна.  Ийн өмнөх жилийн арьсан бугуйвч нүд ирмэхийн зуур бүхэлдээ цул алтан эдлэл болж хувирлаа. Байнгын шинэ санаа гаргаж байдаг нь энэ брэндийн урлаг гэж болно. 

 

Энэ удаагийн коллекцын бас нэгэн шинэлэг зүйл нь "My Move XL" бугуйвч юм. Валери Мессика арьсан оосрыг хар, бор саарал, шоколадан бор гэсэн гурван өнгийн сонголттойгоор гаргажээ.

 

Урсаж буй алмаз мэт алдарт загварыг коллекцынхоо чимэг болгосон байна. D-Vibes зүүлт нь очир эрдэнэ болон хөдөлгөөний бэлгэдэл юм. Валери Мессика өнгөлж зассан алт, үнэт чулууны гэрэл хоёрын гоо сайхныг харуулахыг зорьжээ. Орчин үе болон урам зоригийн мэдрэмжийг өгөхийн тулд электро-поп уур амьсгал оруулсан нь энэ юм. 

Messika шинэ загваруудаа бүтээхдээ үнэт эдлэлийн сонгодог мөн чанарыг суурь болгоод түүн дээрээ орчин үеийн байдал болон эрх чөлөө гэсэн чимгийг нэмжээ..