Гоёл чимэглэл

Ole Lynggaard: "Lotus" цуглуулга

Шарлотт Лингардын бүтээлч илэрхийлэл...

Эрт дээр үеэс бүхий л баяр ёслол, энгийн өдрүүдэд ч зүүж ирсэн, үнэт чулуун зүүлт болон бусад жижиг гоёл чимэглэлүүд нь хүмүүсийн сэтгэлийг ихэд татсаар ирсэн.

 

Урам зориг өгөх номин, сөрөг энергийг арилгах утаат кварц, хүч чадал, мэргэн ухааныг авчрах сарны чулуу, стрессийг багасгах хув болон энэ ээдрээтэй цаг үед эрүүл мэндийг тань сахин хамгаалах оюу... 

 

 

Эдгээр чулуунуудын гоо үзэсгэлэн, бэлгэдлийг шидэт мэдрэмжээр тодотгох зүйл "Lotus" бөгжнөөс өөр юу байх билээ. Данийн Мэри гүнжийн зүүсэн хамгийн тансаг гоёл чимэглэлийг тус улсын хамгийн алдартай ханган нийлүүлэгчдийн нэг болох Ole Lynggaard бүтээжээ. 

 

 

Копенхаген дахь энэхүү ордны үүсгэн байгуулагчийн охин, уран сайхны удирдагч Шарлотт Лингард нь тус бөгжийг загварчилсан бөгөөд эмэгтэй хүн бүр өөрийн зан чанар, бүтээлч байдлаа илэрхийлж, өөрсдийн гэсэн гоёлыг зохион бүтээх боломжтой байхаар санаачилжээ. 


Эртний Египтийн эргэн төрөлт, бүтээн байгуулалт, нар болон Хиндуизм, Буддизм дахь цэвэр ариун байдал, оюун санааны сэргэлт, гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг болсон бадамлянхуа цэцгийг Шарлотт Лингард бүтээлч чадвараараа илэрхийлжээ. Данийн энэхүү үнэт эдлэлийн үйлдвэрийн дархчууд  байгалийн үнэт чулуунуудыг, 18 каратын алтанд нямбайлан суулгасан байна.  

 

Тус бөгж нь хамгийн жижиг "Lotus 0"-ээс эхлээд, цэцэглэж буй "Lotus 4" хүртэлх таван янзын хэмжээтэй. 

 

 

 

Дангаар нь, давхарлаж, эсвэл өнгийг нь эсрэгцүүлэн зүүх боломжтой энэ бөгж нь бага зэргийн алтны өнгө аяс болон таны хүссэн гайхалтай байдлыг авчирна. 

 

Үнэт чулуунуудын эрч хүч, шинж чанар нь бүх бэлгэдэл, бүхий л ид шидийг нь улам тодотгоно.