Гоёл чимэглэл

Рианагийн Superbowl-ийн гоёл Messika

Superbowl-ийн завсарлагааны үзүүлбэрт Рианагийн гоёсон үнэт эдлэл нь Messika байлаа. 

Дуучин, мөн гоо сайхны ертөнцийн нүүр царай тэрээр Loewe брэндийн дизайнер Жонатан Андерсоны бүтээл зотон даавуун улаан хувцасаар гангаран Аризона дахь тайзан дээр 119 сая үзэгчийн өмнө гарсан юм.  

 

Энэ үзүүлбэр нь хөгжмийн ертөнцөөс бараг 6 жил хол байсан Рианагийн эргэн ирэлтийг тэмдэглэлээ. 

 

Хүмүүсийн анхаарлыг булаасан хувцаслалтаа чимэхийн тулд тэрээр Messika-ийн хамгийн зоримог шийдэл бүхий ээмгүүдийг сонгожээ. 

 

 

3 салж ид шидийг үзүүлдэг нэг чихний ээмэг, үзүүр дээр нь тэнцвэрийг олж байрлуулсан очир эрдэнийн саваануудтай ээмэг, "Magnetic Love" нэртэй нэг чихний ээмэг, саваан дор зүрхэн хэлбэрийн очир эрдэнэ унжуулсан ээмэг. 

Эдгээр нь цор ганц давтагдашгүй стильтэй дуучин бүсгүй болон уламжлалыг эвдэгч гэдгээрээ түүнтэй адил Messika үнэт эдлэлийн ордон аль алинд нь хүндэтгэл үзүүлсэн сонголт болжээ. 

 

13 минутын турш үргэлжилсэн үзүүлбэр Рианагийн урлагийн замналын тэмдэглэлт мөч болсон бөгөөд хөгжмийн ертөнц дэх 17 жил болон олон олон хит дуунд нь зориулагдсан байна.