Үнэт эдлэл

Уламжлал ба орчин үеийн төгс хослол

Уран нарийн хийц, өндөр ур чадвар, мэдрэмж бүхий илүү хүчирхэг гоо зүйг бүтээгч Их Британийн үнэт эдлэлийн Stephen Webster брэнд! 

Уламжлалт, хээнцэр өнгө аясыг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан энэхүү үнэт эдлэлийг үзэсгэлэнтэй болгодог гол зүйл бол нүд гялбам тод өнгө, илүү гялалзсан байдал юм.

 

 

Дизайнер Стивен нь одоогийн “Creative Arts” дизайн урлагийн сургуулийг төгссөн бөгөөд 1989 онд өөрийн бие даасан компаниа байгуулан үнэт эдлэлээ урлаж эхэлжээ.

 

Тогтсон хэв маягаас эрс өөр, хувьсал авчирсан энэхүү брэнд нь үүсгэн байгуулагдаад удаагүй байхдаа алдарт дуучин Мадоннагийн “The Next Big Thing” киноны нээлтийн үеэр зүүсэн бөгжөөр олонд танигдаж эхэлсэн бөгөөд хамгийн онцгой цуглуулга нь “Fly By Night” нэртэй нарийн хийц бүхий гэрэлт чимэд чулууны цуглуулга юм.

 

 

Дэлхий даяар 200 гаруй борлуулалтын цэг бүхий уг брэнд Монгол улсад нээлтээ хийлээ.

Stephen Webster брэнд нь үнэт эдлэл бүтээхдээ дээд зэрэглэлийн түүхий эд ашиглахаас гадна нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгаж, байгальд ээлтэй байдлыг дэмжин ажилладаг бөгөөд "Crystal Haze" гар урлалын аргачлал нь тэдний салшгүй нэгэн хэсэг болдог. Энэхүү аргачлал нь үнэт эдлэлийн гол бүрэлдэхүүн болох чулуун дээр байгалийн тунгалаг кварц чулууг давхарлах зарчмаар хийгддэг аж.

 

 

Stephen Webster нь шинийг санаачилсан, өвөрмөц арга барилынхаа ачаар салбарынхаа хамгийн нэр хүндтэй шагналууд болох 13 дах GEM Awards наадмаас шилдэг гоёл чимэглэлийн дизайнер, Уэльсийн хунтайжийн нэрэмжит шагнал мөн 2018 онд Couture дизайн шагнал гардуулах ёслолын “Шилдэг инновац” шагналуудыг тус тус хүртэж байжээ.

 

 

Орчин үеийн бүсгүйчүүдийн шүүгээнд зайлшгүй байх гайхалтай үнэт эдлэлүүд!