Kendall Jenner
Messika 

Үнэт эдлэл

Messika-н шинэ нүүр царай Kendall Jenner

Messika бол Zeitgeist-ыг хэрхэн чиглүүлэхээ мэддэг Парисын брэнд юм. Үүний баталгаа нь энэхүү гоёмсог үнэт эдлэлийн брэндийн сурталчилгааны нүүр царай хэн болохыг харахад л хангалттай. Gigi Hadid, Kate Moss нарын дараа Мессика-г төлөөлөх эмэгтэйгээр Kendall Jenner сонгогджээ.

Брэндийн бэлгэ тэмдэг болсон рок загваруудаар гоёсон энэхүү үзэсгэлэнт бүсгүйн зургийг Францын өмнөд хэсэгт орших Saint-Tropez-д авсан байна. Өдгөө 27 настай, 1 метр 79 см өндөр, 214 сая дагагчтай, инстаграм хаягаараа энэхүү кампанит ажилд талархаж буйгаа цаг алдалгүй илэрхийлсэн Kendall Jenner  Messika ордны төсөөлж байснаар эрх чөлөө, орчин үеийн шинэлэг үзэл санааг төгс харуулжээ.

Valérie Messika: "Kendall Jenner бол энэ цаг үеийн төгс төгөлдөр залуу эмэгтэй, хувь заяаныхаа эзэн, өнөөгийн альфа эмэгтэйн төлөөлөл" хэмээн тодорхойлсон байна.

 

Солонгорч гялалзсан хөх өнгийн хувцас болон хүрэм өмссөн, чөлөөт байдал, гүйцэтгэлийн хоорондох гоо үзэсгэлэн, хүч чадлын нэгдэл болсон Kendall Jenner-ээс өөртөө итгэх итгэл тод харагдана.

Энэхүү эрх чөлөөт эмэгтэйн зургийг авахдаа Австралийн гэрэл зурагчин Chris Colls өнөө цагийн эмэгтэйчүүдийн бэлгэ тэмдэг болох зорилготой Мессикагийн гоёл чимэглэлд зориулан, загварын гэрэл зургийн гоо зүй болон хөдөлгөөнт элементүүдийг хослуулан ажиллажээ. Анхаарал татам зургууд, камерын дуранд буусан Кендаллын харц сэтгэл булаам харагдана. 

 

 

Энэхүү кампанит ажлаар дамжуулан Messika брэнд эмэгтэйчүүдтэй харилцах холбоогоо батлан харуулахыг хүсчээ. Тэд хором бүрд өөрсдийнхөө сонголтоор амьдардаг учраас Мессика үнэт эдлэлийг хүссэнээрээ хослуулан зүүх боломжийг бүрдүүлсэн байна. Бүхий л гоёл чимэглэл нь нэг л үзэл баримтлал, хүсэл эрмэлзлийг агуулдаг: Энэ бол өөрийнхөөрөө байх итгэл юм. Орчин цагийн эмэгтэйчүүдийн сэтгэлийг татах, сахиус мэт үнэт эдлэл! 

 

 

Өдөр тутмын амьдралын бүхий л нөхцөлд янз бүрээр хослуулан зүүж болох олон хэсэг нь урлан бүтээгчийнхээ сэтгэлийг ихэд татсан хөдөлгөөн, динамизмтай энэхүү цуврал зургуудаас тод харагдана.

Энэ бол Парис хотыг шүтэн биширдэг Калифорнийн үзэсгэлэнт бүсгүй Kendall Jenner талархлыг хүлээсэн ноу-хау бүхий загварын ордны бүтээсэн Парисын шинж чанар тод мэдрэгдэх загварууд юм.