Үнэт эдлэл
Монакод үйлдвэрлэсэн сувдан урлал Мисаки
Дэлхийн 80 гаруй оронд, тэр дундаа Ази тивд тархсан MISAKI нь арав хүрэхгүй жилийн хугацаанд сувдан урлалаар мэргэшсэн дээд зэрэглэлийн үнэт эдлэлийн брэнд билээ. Мөн энэхүү брэнд нь сувдыг хаадын дүр төрхтэй нийцүүлэн, шинэлэг байдлаар дүүрэн цуглуулгуудыг бий болгохыг зорьжээ.
Сувд бол хүн бүрийн мөрөөддөг жижигхэн чулуу юм. Монако, ердөө 2 км2 талбайтай, гэхдээ олон улсад хэнтэй ч харьцуулашгүй нэр хүндтэй. Зарим нь энэ газрын гоо үзэсгэлэнг биширч байхад зарим нь эндээс урам зориг авдаг. Монакогийн MISAKI брэндийн хувьд ч мөн адил.
"Мисаки гэдэг нь японоор биелүүлэх гэсэн утгатай"
Брэндийн шинэ цуглуулга нь дизайнаар дамжуулан илүү орчин үеийн бүтээлийг бий болгохыг зорьжээ. Сувдыг илүү график маягаар ашиглах бөгөөд загвар нь Монакогийн гүнжийн амьдралын хэв маягаас санаа авсан.
"Dream" ханцуйны чимэглэл нь далайн хөдөлгөөнийг санагдуулдаг бол "Rise" ээмэг нь нар болон Францын Ривьерагийн гэрэл гэгээг санагдуулдаг. Мөн сувдыг цагнуудад ашигласан төдийгүй бестселлерийн эгнээнд нэгдэж чадсан "Attraction" бөгж энэхүү цуглуулгад багтаж байна.