Гоёл чимэглэл
Nicholas Hoult ба Jaeger-LeCoultre-н мөн чанар
Reverso-н 90 жилийн ойг тохиолдуулан Jaeger-LeCoultre "The Turning Point" хэмээх шинэ богино хэмжээний киноны нээлтээ хийлээ. Тус кинонд 2017 оноос брэндтэй хамтран ажиллаж буй Британийн жүжигчин Nicholas Hoult тоглосон байна.
Францын найруулагч, зураглаач Тео Готтлибын удирдлага дор Швейцарт зураг авалт хийсэн энэхүү кино нь амьдралын эргэлтийн цэгүүдийг харуулсан. Reverso нь бидний амьдрал нэгэн ижил замаараа үргэлжлэх үү, эсвэл шинэ эргэлт хийх үү гэдгийг тодорхойлох, шийдвэрлэх мөчүүдийн зүйрлэл болон дүрслэгдсэн билээ.
Энэ кинонд Nicholas киноны сонгон шалгаруулалтад орж байгаагаар гардаг. Дүр нь тайзан дээр гарахаар бэлдэж байхдаа асар их төвлөрч буй агшныг дүрсэлнэ. Энэ мөчдөө тэрээр Де Жугийн хөндийн намуухан ойн зүрхэнд дотоод сэтгэл рүүгээ өнгийн бүхнийг эргэцүүлдэг. Богино хэмжээний кино хоёр хэсгийн хооронд ээлжлэн өрнөх ба жүжигчин “Reverso Tribute Duoface Tourbillon” цагийг бугуйндаа зүүж цагны нөгөө талыг харуулна. Энэ мөчид тэр амьдралын шийдвэрлэх цэгт хүрсэн гэдгийг бид мэдэх болно.
"Reverso цаг ийнхүү эргэх нь эдгээр чухал мөч бүрийг бэлгэддэг бөгөөд хүний нөөц боломжийг ч тодотгодог."
Энэ кинонд Reverso Tribute Duoface Tourbillon-ийг сонгосон нь компанийн төгс байдал, шинэлэг санааг эрэлхийлэх мөнхийн эрэл хайгуулыг яв цав тусгасан учраас тэр юм. Tourbillon механизмыг анх удаа Duoface-ийн концепттэй холбосноор Reverso нь техникийн болон гоо зүйн хувьд гайхалтай боловсронгуй түвшинд хүрсэн.
Nicholas Hoult-н хэлснээр, цагны хоёр тал нь түүний амьдралын 2 тал буюу түүний жүжигчний дүр болон бодит амьдрал дээр байгаа хүнийг төгс тусгасан байна.