Ole Lynggaard Copenhagen: Snakes коллекцын шинэ загварууд

Үнэт эдлэл

Snakes коллекцын шинэ загварууд

 

Данийн тансаг гоёл чимэглэлийн брэнд Ole Lynggaard Copenhagen-ы шинэ бүтээлүүд!

Сүүлийн жилүүдэд тус брэндийг нэр алдарт хүргэсэн богемийн чамин хэв маягийг хадгалсан шинэ бөгжнүүдээс бүрдэх "Snakes" коллекцоо Ole Lynggaard Copenhagen 2022 оны дөрөвдүгээр сард олон нийтэд танилцуулжээ. 

"Charlotte Lynggaard нь өөрийн эцэг буюу брэндийн үүсгэн байгуулагч Ole Lynggaard-ын анх зохиосон энэхүү коллекцийг гүйцээсэн байна."

1960-аад онд Ole Lynggaard Каир хотын музейд зочлохдоо хэвлээр явагч амьтдыг ихээхэн сонирхож байжээ. Египетийн энэхүү гайхамшигт гоёл чимэглэлийн уран баримлын гоо үзэсгэлэнд ховстуулсан тэрээр хагас зуун жилийн туршид мушгирсан могой мэт хэлбэртэй үнэт эдлэл урлах санаагаа хадгалсаар ирсэн байна. Харин 2013 онд брэндийнхээ 50 жилийн ойн баярыг тохиолдуулан алтаар урласан анхны “Snakes” коллекцоо олон нийтэд толилуулжээ.

 

 

 

 

Гар хийцийн, 18 каратын алтан бөгжнүүд нь хоёр үндсэн загвартай. Нэг загварыг нь 8 ширхэг алмазаар, нөгөөг нь 220 ширхэг алмазаар чимэглэжээ. 

Голд нь байрлах эрдэнийн чулуу нь цэнхэр турмалин, саран чулуу, оюу, алтан үст болор гэсэн дөрвөн төрөлтэй. Найман алмазтай “Snakes” бөгж нь 8,100-19,750 еврогийн үнэтэй бол 220 алмазтай загвар нь 17,450-29,500 еврогийн үнээр худалдаалагдаж байна.