Арьс арчилгаа

Sisley Paris-ийн шинэ тураах эмчилгээ Le Sculpteur

Sisley Paris-ийн шинэ тураах эмчилгээ Le Sculpteur-ийг авьяаслаг гурван эмэгтэй олны хүртээл болголоо. 

Sisley Paris-ийн төлөөлөгч, Олимпын тамирчин асан, 42 | 54 брэндийг хамтран үүсгэн байгуулагч Olivia Borlée, Францын уран барималч Хермин Бурдин нар Бельгийн дизайнер мөн Sisley Paris-ийн төлөөлөгч Clio Goldbrenner-н уран сайхны мэргэжлийн заавар дор шинэ тураах эмчилгээ болох Le Sculpteur-ийг зургийн хальсанд буулгалаа. 

"Sisley Paris-ийн хамгийн сүүлийн үеийн инновацад зориулагдсан шинэ бүтээгдэхүүн нь хэнийг ч орхилгүйгээр бүх гоо үзэсгэлэнг алдаршуулах болно."

 

Биеийн жам ёсны хэмнэлтэй зохицож, бүх төрлийн биеийн онцлогт нийцүүлэн биеийг урлах зорилготой энэхүү эмчилгээний философиос санаа авч эдгээр гурван эмэгтэй  урлаг, гоо сайхныг гайхалтайгаар зурагт буулгаад зогсохгүй төгс төгөлдрийн эсрэг эрх чөлөөг магтан дуулснаараа феминизм 2.0 давалгаанд ихэмсэг, хээнцэр, гайхалтай байдлаар анхаарал хандуулжээ. 

 

Гоо сайхны мэргэжилтэн Paskale Marks-н бүтээсэн Le Sculpteur нь хамгийн сүүлд нээгдсэн Люксембург дэх дэлгүүрээс эхлээд Sisley Paris-ийн бүх дэлгүүрээр худалдаалагдаж байна.