Гэрэл зурагчин Луо Ян

Чиг хандлага

Луо Яны Парис дахь үзэсгэлэн

Хятад дахь эсрэг соёлын бэлгэ тэмдэг болсон гэрэл зурагчин Луо Ян Францад анх удаагаа "Maison Dentsu"-д уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргалаа. 

2018 онд BBC-ээс зарласан дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтад багтсан Луо Ян бол уламжлалт зан заншил давамгай байр суурь эзэлдэг Хятадын нийгэм дэх эмэгтэйчүүдийн талаарх асуудлыг хөнддөг авангард уран бүтээлч юм.

 

“Girls” нэртэй энэхүү үзэсгэлэнгээрээ Луо Ян "Maison Dentsu" болон урлагийн төслөөр мэргэшсэн "Moonduckling" олон улсын агентлагтай хамтран, өнөөгийн нийгэм дэх эмэгтэйчүүдийн байр сууринаас анхаарал татам, илэн далангүй дүр төрхийг харуулсан, 10 гаруй жилийн хугацаанд бүтээсэн гэрэл зургуудаа дэлгэжээ.

 

 

 

 

Түүнчлэн энэхүү үзэсгэлэн нь дахин давтагдашгүй, чухал ач холбогдол бүхий, сэтгэл татам зүйлсийг бий болгож, урам зориг өгөх, хамтын бүтээлүүдийн хосолмол орон зай болсон "Maison Dentsu"-тай танилцах боломжийг олгосон юм. Тьерри Жадо, Оливье Себаг, Александр Сап, Жюльен Гроллемунд, Сесиль Битун, Тома Эрбер нарын хамтран ажиллуулж буй 300 м2 талбай бүхий энэхүү нээлттэй газар нь Риволи гудамжинд байрладаг бөгөөд уран бүтээлч болон брэндүүдийн хооронд гүүр болж, бүтээл хоорондын хамаарал, зохицол, гүйцэтгэлийг хариуцан ажилладаг. 

 

 

 

Төрөл бүрийн галерей, бүтээлч агентлаг, арга хэмжээ, урлагийн үзэсгэлэн зохион байгуулдаг "Maison Dentsu" нь Парисын төвд орших урлаг, соёлын чухаг газар болох нь гарцаагүй биз ээ.