Хэв маяг
Париc Бристолын шинэ оршин суугч Сократ
Бристол Парис шинэ байнгын оршин суугчтай болсноо зарлав. Парисын энэхүү ордон өөрийн гайхамшигт муур Фа-Раоны дараа түүний хүү Сократыг угтан авч байна.
Мөрөөдлийн амьдрал хүртэл заримдаа өөрчлөгдөх шаардлагатай болдог. 11 жилийн турш Бристол Парисын муур Фа-раон өөрийн амьдралаа гантиг чулуу, торгон хивс, Пьер Фрей дэр, эко цэцэрлэгт хүрээлэнд өнгөрүүлжээ.
Үдэшлэгийн амьдрал, завгүй уулзалт, тэврэлт, тухтай нойр гээд энэ бүгд сэтгэл хөдөлгөм байсан ч Фа Раон сарвуугаа амраах цаг болсон гэж шийджээ. Парисын амьдралын сүр жавхлангаас хол хөдөө орон нутагт, зочид буудлын хүлээн авагчдын нэг Жан Филипийн байранд муур аз жаргалтайгаар тэтгэвэрт гарахаар шийдсэн юм. Харин түүний түшлэгтэй сандал хоосон үлдэхгүй.
Ийнхүү Фа-раоны хүү түүний залгамжлагчаар томилогдсон юм.Түүнийг онцгой хувь заяа хүлээж байгааг Сократ мэднэ. Бристолын байнгын оршин суугч тэрээр тансаг чимэглэлд дуртай. Тэр хувцасны шүүгээнээс үсэрч, цэцгийн баглааны үнэрт мансуурч, 16-р Людовикийн түшлэгтэй сандал дээр сууж, Мари-Антуанеттагийн хөргийг биширч, эсвэл ордны 1200 м2 цэцэрлэгт эрвээхэй барихаар явж болно.
So Chic, So Cat, Socrates гэсэн уриа дор Бристол Парист Сократыг үзэсгэлэнтэй амьдрал ийнхүү хүлээж байна!