
Хэв маяг
Ц.Цэгмэдийн бүтээл “Аз жаргалын тэнгэр”
2024/01/03
Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэдийн “Аз жаргалын тэнгэр” бүтээл
Ц.Цэгмэд нь 1996 онд “Мөнх тэнгэрийн эвийн чуулган” зургаараа Төрийн соёрхолт шагнал хүртэж байжээ.

“Аз жаргалын тэнгэр” хэмээх дараах бүтээл нь 80х100 см хэмжээтэй бөгөөд зотон даавуун дээр тосон болон акрил будгийг хослуулан зуржээ.

Тус зурагт тумбааш буюу эвтэй 4 амьтан нэг нэгнээ дэмнэн өргөж буйг дүрсэлсэн ба морь нь хийморийг бэлгэдэж, сарны туяа бадраг гэсэн тамгыг илэрхийлсэн байна.