Улаан хивсний ёслол

Luxe TV Монголд: Art de vivre

Амьдралын хэв маяг, соёл, урлаг, ирээдүйн чиг хандлагад чиглэсэн цор ганц телевиз!

Соёл, урлагт чиглэсэн дэлхийн томоохон мэдээллийн сүлжээ болох “Luxe TV”-ийн Ази номхон далайн бүс нутаг дахь хамгийн анхны салбар Монгол Улсад албан ёсоор 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Бүгд найрамдах Франц улсын элчин сайдын яам, Бүгд найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яам, Бүгд найрамдах Турк улсын элчин сайдын яамдын хүндэт зочид, Нэгдсэн үндэсний байгууллага, Европын сэргээн босголтын банкны суурин төлөөлөгчид тэргүүтэй дотоодын болон олон улсын бизнес эрхлэгч компаниудын эрхэм зочид төлөөллүүд оролцов. 

 

Түүнчлэн, Люксембургийн вант улс болон Бүгд найрамдах Франц улсад төвтэй “Luxe TV” International-ийн Дэд ерөнхийлөгч ноён Эрдагон Сезгин хүрэлцэн ирж халуун мэндчилгээ дэвшүүлэв.

 

Тэрээр хэлэхдээ, “Luxe TV-ийн Ази номхон далайн бүс нутаг дахь хамгийн анхны салбар Монгол Улсад албан ёсоор нээлтээ хийж байгаад туйлын их баяртай байна. “Luxe TV” нь дэлхийн 90 гаруй улс орны 462 сая өрхөд хүрч, 24 цагийн турш дахин давтагдашгүй, шинэлэг мэдээ мэдээллийг дэлхийн өнцөг булан бүрд тархсан үзэгчдэдээ хүргэдэг бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бид Монголын брэндүүдийг дэлхийд гаргах боломжийг олгон, таниулах бөгөөд цаашлаад Монгол улсын сонирхон ирэх жуулчдын урсгалыг ч нэмэгдүүлнэ гэж итгэж байна. Бид Luxe TV Mongolia-тай хамтран Ази тивийн улс орнууд руу үйл ажиллагаагаа тэлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

 

Нээлтийн арга хэмжээний үеэр Luxe TV Mongolia компанийн Гүйцэтгэх захирал хатагтай Б.Хонхонцэцэг хуран цугласан хүндэт зочдод хандан “Бидний урилгыг хүлээн авч түүхийн шинэ хуудсыг эхлүүлэхээр хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. 2022 онд хамтын ажиллагааны гэрээ үзэглэснээр бидний бэлтгэл ажил тасралтгүй өрнөсөөр яг 1 жилийн дараа бид өнөөдөр албан ёсоор ийнхүү Luxe TV Mongolia ТВ болон хамгийн том мэдээллийн сүлжээг эхлүүлж чадлаа. Luxe TV-г дэлхийд LUXURY зах зээл рүү чиглэсэн буюу тансаг зэрэглэлийн гэдэг тодотголоор нь илүүтэй таньдаг байх. Тэгвэл Luxury-Тансаглал гэдэг үг зөвхөн баян тансаг гэсэн утга биш харин илүү тухтай, илүү жаргалтай, илүү шинэ, илүү зөв амьдралын дадлыг тансаглал гэж бид өөрийн телевизийн бодлогодоо тусгаж, хэрэгжүүлэхийг зорьж байна. Бид монгол компаниуд, монгол брэндүүд дэлхийд хөл тавихад, танигдахад тусалж, дэмжих ХАМТРАГЧ БАЙЖ ЧАДАХ болно гэдгээ итгэлтэйгээр хэлмээр байна” гэлээ.

 

“Luxe TV Mongolia” телевиз, мэдээллийн сүлжээ нь соёл, урлаг, завар дизайн, архитектурын шинэлэг шийдэл, технологийн инновац, үнэт эдлэл, улаан хивсний ёслол, өв соёл болон аялал жуулчлалын онцлох цэгүүдийг онцолсон мэдээ, мэдээллийг дэлхийн өнцөг булан бүрд байрлах 100 гаруй операторуудаараа дамжуулан хүлээн авч дотоодын бизнес эрхлэгчид, иргэддээ цаг алдалгүй өөрийн телевизийн сувгаар дамжуулан хүргэхээс гадна www.luxetv.mn мэдээллийн цахим хуудас, сошиал сувгууд зэрэг мэдээллийн цогц платформуудаар дамжуулан үзэгчдэд хүргэнэ.

Цаашлаад 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс “Luxe TV Mongolia” телевизийн сувгийг Юнивишн IPTV-ийн 55 дугаар сувгаар дамжуулан та бүхэнд Монгол хэл дээр тусгайлан бэлтгэсэн гайхалтай контентуудыг хүргэж эхлээд байна. 

“Luxe TV Mongolia” телевиз, мэдээллийн сүлжээ нь олон улсын операторуудын бэлтгэсэн сонирхолтой дахин давтагдашгүй контентуудыг үзэгчдэдээ хүргэхээс гадна монгол өв соёл, уламжлал, аялал жуулчлалын бүс нутгууд болоод монгол брэндүүдийг багтаасан өөрийн контентыг бүтээн олон улсад таниулан, сурталчлан ажиллах юм.