Улаан хивсний ёслол
“МИЛАН–КОРТИНА 2026" ӨВЛИЙН ОЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ
2026/02/07
Итали Улсын Милан, Кортина, Ливиньо болон Предаццо хотуудад өвлийн олимпын XXV наадмын бамбар бадамлан аслаа.
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпийн наадмыг Итали улс энэ жил 4 дэх удаа зохион байгуулж байна. Энэ удаагийн олимпод 93 орны 2871 тамирчин спортын 16 төрөлд 116 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Нээлтийн үйл ажиллагаанд 60,000 орчим үзэгч оролцжээ.





Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Италийн гоо сайхан, дэгжин байдал, хөгжим, урлагийг шингээсэн. Түүнчлэн тогтвортой хөгжил, дэлхийн энх тайван байдалд анхаарал хандуулахыг уриалсан агуулгыг онцолжээ.




Монгол Улсын хувьд энэ жил 16 дахь удаагаа оролцож байна. Уулын цанын төрөлд А.Ариунбат, гүйлтийн цанад Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар өрсөлдөнө.






.jpg)












.jpg)







.jpg)

