
Мотоцикл
Harley Davidson брэндийн 2022 оны загвар
“Harley-Davidson” 2022 онд Milwaukee-Eight® 117 хэмээх хамгийн хүчирхэг хөдөлгүүрээр тоноглогдсон, шинэ гүйцэтгэл, хэв маяг бүхий найман шинэ мотоциклийг танилцууллаа.
Эдгээр шинэ загварт “Grand American Touring” ангиллын “Street Glide® ST” болон “Road Glide® ST” багтсан байна. Тус хүлгүүдэд “Baggers King Moto America” аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн уралдааны машинуудын гоёмсог хэв маягийг оруулжээ.


Хар, металл өнгөтэй эдгээр загварыг “Milwaukee-Eight 117” V хос хөдөлгүүрээр тоногложээ. ST загварууд нь мотоциклоо тав тухтай унахыг эрхэмлэдэг хэрэглэгчдэд зориулсан “Harley-Davidson Grand American Touring” загваруудад байдаг ABS системтэй Brembo® Reflex™ брэндийн тоормос, мэдрэгчтэй өнгөт дэлгэц, навигацийн систем бүхий Boom!™ Box GTS инфотайнмент систем, хурд баригч, Daymaker® брэндийн LED гэрэл зэрэг нэмэлт тоноглолтой аж.


“Street Glide ST” загвар нь алдарт Batwing нүүртэй бол “Road Glide ST” загварыг хос гэрэл бүхий аэродинамик их биед суурилуулсан “SharkNose” нүүрээр тоногложээ.
“Harley-Davidson” брэнд нь “дэлхийн хамгийн эрэлттэй мотоциклын брэнд” гэсэн байр сууриа хадгалахын тулд жил бүр шинэчлэл хийдэг билээ.