Үнэт эдлэл
Энэтхэгийн зуны салшгүй хэрэгцээт зүйлс
Данийн үнэт эдлэлийн Ole Lynggaard Copenhagen брэнд цуглуулгаасаа Энэтхэгийн зуны турш өмсөх хамгийн гэрэлтсэн, өнгөлөг гоёл чимэглэлийг сонгожээ.
Данийн хааны ордны нийлүүлэгч, энэхүү үнэт эдлэл үйлдвэрлэгч нь 1963 онд байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагч Ole Lynggaard нь онгон зэрлэг байгалиас сэдэвлэсэн үнэт эдлэлийг бодит болгохыг хүссэнээс үүдэлтэй. Тэрээр өөрийн урам зориг, сэдлийг эртний Египет, Япон, Хятад, Тайландын чамин хэлбэр, үнэр, өнгө бүтцээс авсан аж. Ole Lynggaard 1950-аад оны сүүлээр алтны дархны мэргэжлээр суралцаж байхдаа дизайны бодит үйл явц нь онолын маш хязгаарлагдмал хэсэг гэдгийг олж мэдсэн бөгөөд энэ нь түүний загвар зохион бүтээгчийн хувьд хүсэж байгаа зүйлд нийцэхгүй байгааг ойлгожээ. Тэрээр өөрийн нэрийн брэндэд хязгааргүй бүтээлч байдлыг нэвтрүүлэхийг хүссэн байна. Брэндийн загвар хариуцсан захирал, Ole Lynggaard-н өв залгамжлагч Charlotte Lynggaard нь байгалиас гол сэдлээ авсан богемийн дэгжин бүтээлүүдээрээ энэхүү үзэл баримтлалыг бататгаж байна.
"Данийн эзэн хааны ордны үнэт эдлэл бүтээгчийн хэлснээр Энэтхэгийн зуны амин чухал бүрэлдэхүүн хэсгүүд"
Үнэт чулуун чимэглэлтэй "Nature" бугуйвч, очир эрдэнээр чимэглэсэн "Shooting Star", гараар сүлжсэн "Life" хэмээх нэртэй бугуйвчуудын сонголттой танилцаарай. Хэдэн арван жилийн хугацаанд алдарт коллекциуд нь ар араасаа амжилт дагуулсаар ирсэн бөгөөд улирал бүр ид шид шингээсэн үнэт эдлэлээ танилцуулдаг байна.