Хоолны соёл

Мишелиний хоёр одот LOiseau Blanc

LOiseau Blanc онгоцны нислэгийн 95 жилийн ойд зориулсан үйл явдал !

Мишелиний хоёр одот LOiseau Blanc ресторан нь LOiseau Blanc нэрт онгоц тэнгэрт хөөрсний 95 жилийн ойд зориулан энэхүү түүхэн үйл явдлыг тэмдэглэлээ. 

Үүгээрээ LOiseau Blanc ресторан энэхүү домогт онгоцны түүхэнд хүндэтгэл үзүүлсэн юм. 1927 оны 5-р сарын 8-нд нисгэгч François Coli болон Charles Nungesser нар Парисаас Нью-Йорк хүрэхийн тулд Атлантын далайг гатлах оролдлого хийсэн бөгөөд харамсалтай нь тэд учир битүүлгээр алга болжээ.

 

 

Peninsula Paris зочид буудлын зургаадугаар давхарт байрлах тус ресторан энэхүү онцгой үдэшт зориулан хоёр нисгэгчийн аяллынхаа үеэр онгоцондоо авч явсан орц, бүтээгдэхүүнүүдээс санаа авч, зургаан хэсгээс бүрдэх амталгааны цэсийг бэлтгэсэн байна.  

 

Ширээгээ амжиж захиалсан онцгой эрхтэй үйлчлүүлэгчид загасны түрс, утсан могой загас, сардин, хөлдөөсөн гишүүнэ, Атлантын хөх туна загас, үхрийн мах, хөх лобстер, задиар амталсан ногоон гадил болон Nungesser шоколадыг амтлан таашаах боломжийг бүрдүүлжээ. 

 

 

 

LOiseau Blanc-ын баг ажиллаж буй энэхүү оройн зоогийг ахлах тогооч David Bizet, дарсны мэргэжилтэн Florent Martin-тай хамтран, "A la recherche de LOiseau Blanc" нийгэмлэгийн ерөнхийлөгчийн хяналт дор зохион байгуулжээ.