Архитектур, дизайн

Уран бүтээлч Н. Сүхбүрэнгийн үзэсгэлэн Итали дахи олон улсын консорциумд дэлгэгдэнэ

Уран бүтээлч Н. Сүхбүрэн Монгол улсаас UNESCO-ийн Олон улсын керамик урлаачдын академид гишүүнээр элссэн анхны бие даасан уран бүтээлч боллоо. Тус консорциумыг Итали улсын Кастелламонте хотод зохион байгуулна. Таван жилийн өмнө өөрийн бие даасан үзэсгэлэнгээрээ үзэгчдийн сэтгэлд тод мэдрэмж үлдээсэн тэрээр уран бүтээлч замналынхаа дараагийн бүлгийг нээж буй нь энэ.

Н. Сүхбүрэн “Нэгэн цул” үзэсгэлэн бол миний хувьд хорвоог дахин өөрөөр нээж харсан дотоод мэдрэмжээ буулгаж байгаа тухай юм. Өөрөө хэлбэл, зовлон жаргалыг даван туулж ойлгосон хүний ухаарал. Би өмнө нь бүтээлүүддээ үргэлж оршихуй, хүн, дотоод сэтгэлгээ гэх мэт сэдвүүдээр туурвидаг байсан бол энэ удаа хорвоод бид мөнх биш гэдгийг онцлон харуулахыг зорьж хүн гэдэг эгэл жирийн бодгаль, зөөлөн мэдрэмж, цаг хугацааны урсгал, хүний мэдрэмжийн хэлбэлзлийг дүрслэхийг зорьсон. 

Анх бид ураг хэмээх дотроо гэрэлгүй орчинд бүрэлдэж байгаль эхийн бүтээсэн гайхамшигт зүй тогтолтой танилцдаг. Яван явсаар бид нэг л өдөр хөрс шороонд шингэж, хумхын тоос болно. Тэр үед бид гэрлийг гаднаас бус дотроос цацруулахыг чухалчилж энэ амьдралыг өөрсдийнхөөрөө жаргааснаар нэгэн цул болж байгаа явдал. 

Дашрамд дурдахад, маш олон уран бүтээлч хувь хүн, байгууллагын хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн үзэсгэлэн боллоо. НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтарсан маань их зол байлаа. 

Түүний бүтээлүүд хүний дотогш чимээлсэн, цаг хугацаа, орон зайнаас ангид шинжтэй байдаг. Тэрээр сүүлийн жилүүдэд Итали, Швейцарь, Латви зэрэг улсуудад өөрийн бүтээлүүдээ амжилттай толилуулжээ.

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

Dior: Cosmic Garden

Архитектур, дизайн

The Luxe Canvas