Улаан хивсний ёслол

60 дахь удаагийн "Super Bowl" тэмцээн боллоо

"Seattle Seahawks" баг өрсөлдөгчөө 29:13-аар илүүрхсэнээр түүхэндээ хоёр дахь удаа тус тэмцээний аварга болов.

АНУ-ын спортын хамгийн том баяр наадам нь Үндэсний Хөлбөмбөгийн Лигийн аваргын төлөөх финалын тулаан буюу буюу Super Bowl билээ.

Энэ бол зөвхөн сэтгэл догдлом спортын тоглолт бус поп артистуудын үзүүлбэрүүдээрээ олон мянган үзэгчдийн анхаарлыг татдаг АНУ-ын гэлтгүй дэлхийн хэмжээний спорт, энтертайнмент хосолсон томоохон арга хэмжээ билээ.

60 дахь удаагийн тэмцээн энэ жил Калифорни мужийн Санта Клара хотод байрлах "Levi's" цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Нийт 70,823 үзэгч цугларсан тус цэнгэлдэхэд "Seattle Seahawks", "New England" багууд аваргын төлөө өрсөлджээ. "Seattle Seahawks" өрсөлдөгчөө 29:13-аар илүүрхсэнээр түүхэндээ хоёр дахь удаа тус тэмцээний аварга болов. Тэд анх 2014 онд "Super Bowl"-ийг нутагтаа залж байсан юм.

Тэмцээний хагас цагийн тоглолтод Пуерто Рикогоос гаралтай реппер, Греммигийн шагналт Bad Bunny дуулж, Лэди Гага, Рики Мартин нар стадионыг доргиосон байна. Энэ удаагийн хагас цагийн тоглолтын өнгө аяс Латин Америк соёлыг илэрхийлж байв.  Bad Bunny тайзан дээр гармагцаа испани хэлээр “Намайг Антонио Мартинез Окасио гэдэг” гэж өөрийгөө танилцуулжээ. Хагас цагийн тоглолтоор дуулсан бүх дуу нь испани хэл дээр байв.