
Мотоцикл
Орчин үеийн гурван дугуйт Morgan Super 3
2023/06/07
Английн “Морган” компани алдарт гурван дугуйт автомашиныхаа үйлдвэрлэлийг дахин эхлүүлжээ.
Бидний мэддэг “гурван дугуйт” нэрээ өөрчилж, “Super 3” боллоо.
.jpg)
Хуучны загвар, технологийг халж илүү орчин үеийн тээврийн хэрэгсэлтэй болох цаг иржээ.


Энэ бол Морганы хөнгөн цагаанаар урласан, монокок бүтэц дээр суурилсан анхны загвар юм. Мөн хэмжээ нь ч өөрчлөгдөж, урт нь 3,58 м, өргөн нь 1,84 м болжээ.


Хөдөлгүүрийн багтаамж 1.5 литр бөгөөд 3 цилиндрт EcoBoost хөдөлгүүрээр тоногложээ. Тус хүлэг нь 118 морины хүч, 150 Нм мушгих хүчтэй.

"Mazda MX-5" загварын таван шатлалт механик хурдны хайрцгаар хойд дугуйтай холбогдсон "Super 3" загвар ердөө 635 кг жинтэй бөгөөд 100 км/цагийн хурдыг 7.0 секундэд авч, 209 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай.