Технологи

Монголын анхны Необанк M банк

 

 Монголын анхны, технологи дээр суурилсан бүрэн дижитал, биет салбаргүй Необанк M банк. 

“Необанк” гэсэн нэр томьёо нь 2017 онд технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлэх байгууллагуудыг тодорхойлох зорилгоор бий болжээ.Энэ нь  уламжлалт банкны хэрэглэгчдийн цаг хугацаа, бичиг цаасны нүсэр ажлыг илүү хөнгөвчилж, хэрэгцээг богино хугацаанд, хялбар шийдлээр хангахад оршино. 

2023 онд дэлхийн зах зээлд тэргүүлж буй необанкуудаас дурдвал Их Британид төвтэй “Revolut”, Германы хөрөнгө оруулалттай “N26” болон “Chime”, “Monzo” гэх мэт необанкуудын хэрэглэгчдийн тоо л гэхэд 394 саяд хүрнэ гэсэн судалгаа гарсан байна. Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг дахин загварчилж, цөөн үйлдлээр хамгийн хурдан үйлчилгээг эх орондоо авах боломжтой боллоо. M банк 2022 оны 8 сараас Монголын анхны “Необанк” тодотголыг бий болгож, “Эрүүл санхүүг дэмжих” алсын хараатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Шинэ харилцагчид дансныхаа дугаарыг хүссэн тоогоороо сонгох боломжоос эхлээд бүх үйлчилгээ нь харилцагчийн тав тухыг бүрэн хангахад чиглэжээ. 

UX/UI шийдлүүдээр дамжуулан нөхөрсөг, таатай харилцааг бүрдүүлж, дараах үйлчилгээнүүдийг санал болгож байна.

  • Цөөн үйлдэл, хамгийн хурдан шилжүүлэг! Үүнд ердөө 4 үйлдэл л хангалттай.
  • Хүн бүрийн санхүүгийн нөхцөлд тохирсон дижитал зээл: Кредит скорингийн систем дээр суурилсан тооцоолол нь хэрэглэгчийн санхүүгийн тогтвортой байдлыг харгалзан, тохирох зээлийг санал болгоно.
  • Байгууллагын харилцагчдаа ч бас мартсангүй: Бизнесийг нь ойлгох, уян хатан нөхцлүүдийг санал болгодог “M бизнес” 

Үүнээс гадна, харилцагчид хэрэгцээндээ тулгуурлан 2 төрлийн хадгаламжийн үйлчилгээг авах боломжтой. Нэгдүгээрт, хүссэн хугацаагаа тохируулаад, өдрийн хүүгээ тооцуулах хадгаламж, хоёрдугаарт төрсөн өдөр бүрээр нь хүү бодогдож хуримтлагдах, ирээдүйн зорилго бүрд тохирсон хүүхдийн хадгаламж. Энэ бүхнийг нэгтгэн өдөр тутмын үндсэн хэрэгцээг хангахад чиглэсэн, илүүг хасаж чухлыг багтаасан минимал загвар бүхий хамгийн “энгийн” картыг харилцагчдадаа зориулан бүтээжээ.  

Энэ бол зөвхөн эхлэл…

 

Ирээдүйд таныг олон зүйл хүлээж байна. M банк дассанаас өөр байх болно!