Гоёл чимэглэл
Breitling-ийн "Top Time" цаг дахин худалдаанд гарлаа.
Breitling компани хязгаарлагдмал тоогоор гаргадаг "Top Time" загвараа дахин гаргалаа.
1960-аад онд Breitling анхны "Top Time" цагаа эрч хүчтэй залуу ажилчдын хэрэгцээнд зориулан гаргаж байжээ.
Энэ удаа Breitling компани цагны салбарын хамгийн алдартай дэлгэцүүдийн нэг бүхий "Top Time"-ийг танилцуулж байна. Шинэчлэгдэн, сайжруулсан энэхүү цаг алдарт "Зорро" дэлгэцээ авч үлджээ.
41 мм-ийн зэвэрдэггүй ган их бие дотор “Breitling 23” калибрыг суурилуулсан ба энэ нь ойролцоогоор 48 цагийн турш цэнэгээ хадгална.
Улаан өнгөтэй зүүнүүд болон тоонуудыг гэрэлтдэг Super-LumiNova материалаар бүржээ. Цагны нүүрэн дээр цаг, минут, секундын зүүнээс гадна аравтын тооллын систем, хоёр туслах дэлгэц байрлана.
Есийн тооны хажууд секунд хэмжигч байрлах бол гурвын тооны хажууд улаан тэмдгээр тодруулсан гучин минутын хэмжигч байна.
Breitling-ийн “Top Time”-ийн шинэчлэгдсэн ретро өнгө төрх бор арьсан оосортой нь төгс хосолжээ.
Үйлдвэрээс зөвхөн 2000 ширхгийг гаргасан "Top Time" цагны ар хэсэгт "One of 2000" гэсэн сийлбэр бий.