Гоёл чимэглэл

Chopard: Луу жилд зориулан гаргасан "L.U.C XP Urushi"

Энэ бол ердөө 88 ширхэг үйлдвэрлэгдсэн, байгальд ээлтэй аргаар олборлосон 18 каратын ягаан алтаар урласан тусгай загвар...

Бугуйн цаг үйлдвэрлэлийн салбарт алтыг чий буюу лактай уусган хослуулах нь тун ховор байдаг. Тийм оролдлого амжилттай болох нь бүр ч ховор.  Хэдий тийм ч энэ аргыг амжилттай хэрэгжүүлсэн "L.U.C XP Urushi" загвар хэдхэн сарын өмнө гарчээ. 

 

Уламжлалаас санаа авсан энэхүү ер бусын цагийг бичил ротортой L.U.C 96.17-L загварын дотоод механизмаар тоногложээ. Үүний ачаар зузаан нь 6.80 миллиметрээс хэтрэхгүй болж чадсан байна. 

 

Энэ цагийг Chopard Manacture-ийн материалын бүтээлч шийдэл болоод техникийн ноу-хауны хослол гэж хэлж болно. Цагны нүүрийг урлагийн бүтээл гэхэд хилсдэхгүй. Японы үрүши лакаар өнгөлж алтан нунтаг, танаар бүрж чимэглэжээ. 

 

 

L.U.C XP Urushi загварын цагны цуврал 12 дахь жилдээ дараалан Японд, Маки-э техникт мэргэшсэн дэлхийд алдартай дархны гараар бүтээгдээд байгаа нь энэ юм. Хятад үлгэр домогт дурдагдсан хамгийн анхны амьтан луу нь ихэс дээдсийн сүр жавхлан, эрх мэдэл, эд баялаг, элбэг дэлбэг байдлын бэлгэ тэмдэг болдог. 

 

Түүхэнд дурдсанаар Хятадын хамгийн анхны хаан, домогт Хуанди МЭӨ 2700-2600 оны хооронд төр барьж байх хугацаандаа хөрш зэргэлдээ овог аймгуудаа эзлэх бүрдээ төрийн сүлдэндээ янз бүрийн амьтны дүрс нэмж оруулдаг байжээ. Тиймээс өнөөгийн бидний мэдэх луугийн дүрсийг тэр үед тодорхойлж байсан гэж үздэг.