Гоёл чимэглэл

Jaeger-LeCoultre Хятадын алдарт уран бүтээлч Жексон Еитэй хамтарлаа.

2023 оны уламжлалт баярыг тохиолдуулан Jaeger-LeCoultre нь Хятадын залуу үеийн нөлөө бүхий авьяастнуудын нэг гэгддэг Жексон Еиг хамгийн сүүлийн үеийн төлөөлөгчөөрөө оролцуулсан шинэ кампанит ажлаа танилцуулсан юм. 

Жүжигчин, дуучин, бүжигчин Жексон Еи маргашгүй сэтгэл татам байдлаа харуулсан цуврал гэрэл зураг, бичлэгүүдэд оролцсон юм.

 

"Алтаар бүтээгдсэн мөчүүд" уриан доорх энэхүү кампанит ажил нь эерэг энергиэр цэнэглэгдэж, гайхалтай дурсамжийг бий болгодог амьдралын онцгой мөчүүдийг илэрхийлжээ.

 

 

Энэ бол аз завшаан, аз жаргал, эд баялаг, баяр баяслыг бэлгэддэг улаан хүрэн, алтлаг өнгийн минимал бүтээл!

 

Алекс Трочутын бүтээсэн Jaeger-LeCoultre-ийн шинэ Art Deco цагаан толгойн "M" үсгээс санаа авсан энэхүү алтан баримал нь Жексон Еигийн бугуйндаа зүүсэн “Master Ultra Thin Tourbillon Moon” цагийг илэрхийлнэ.

 

Сарны харагдах байдал, цагаан сарын баярыг илтгэх уран нарийн хийцтэй, огноог тэмдэглэсэн туслах дэлгэц бүхий “Master Ultra Thin Tourbillon Moon” цагт автомат 983 калибрыг ягаан алтан их бие, цагаан шаргал нүүртэй хослуулжээ.

 

Эрин зууныг даван туулах чамин тансаг хийцтэй энэ цаг нь тоо томшгүй олон жилээр нандигнан хадгалагдах, тэр дундаа хойч үедээ уламжлагдан үлдээх цуглуулгын эд зүйл болсон байна.