
Гоёл чимэглэл
Louis Vuitton: Tambour Slim-ийн шинэ загвар
Louis Vuitton-ы Tambour Slim загвар дахин худалдаанд гарлаа!
Цагаан танаар чимэглэсэн 2019 оны Tambour Slim-ийг энэ жил “Tambour Slim Monogram Dentelle Black” буюу илүү чамин, шинэ загвартайгаар дахин гаргаж байна.

Энэхүү хуучрашгүй, гоёмсог загварыг очир эрдэнийн шигтгээ бүхий брэндийн бэлгэдэл болсон цэцэгсээр чимэглэжээ. Эдгээр мөнгөлөг цэцэгс нь өнгөлсөн хар нүүр дээр илүү тод гялалзаж харагдана.

Очир эрдэнийн шигтгээ бүхий хүрээтэй энэхүү чамин цуглуулга нь 28 болон 33 мм гэсэн хоёр өөр диаметртай. Louis Vuitton-ы зохиогчийн эрхтэй кварц хөдөлгөөн, солих боломжтой оосор бүхий тус бүтээлийг зуу гаруй хувилбараас сонгож, зөвхөн өөрийн гэсэн загварыг бүтээх боломжтой.

Тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэлийн мэргэжилтэн, сэтгүүлч Фабьен Рейбод саяхан хэвлэгдэн гарсан номондоо "Louis Vuitton"-ы цаг үйлдвэрлэлийн түүхийн эх сурвалжийн талаар өгүүлж, Tambour цагны загварын гарал үүсэл болон цаг урлалын нарийн ажлын гол цөм рүү нэвтэрчээ.


Гол загваруудын жагсаалт, цаг урладаг агуу мэргэжилтнүүдийн гаргасан онцгой дүгнэлт зэрэг нь энэ номыг цаг сонирхогч, цуглуулагчдын дунд жинхэнэ “библи” болгосон байна.

350 гаруй зураг, боловсронгуй бүтцийг багтаасан энэ ном нь цаг сонирхогчид болон Louis Vuitton-ы мөн чанарт дурлагсдын аль алинд зориулагдсан шагнал гэж болно.

Энэ бол “Tambour” цаг домог болсныг батлах арга зам...