Omega: Speedmaster Chronoscope

Гоёл чимэглэл

Omega: Speedmaster Chronoscope загвар

Швейцарын тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч Omega брэнд нь 1940-өөд оны хронограф функцтэй Speedmaster загваруудаасаа санаа авч, Chronoscope нэртэй шинэ коллекцоо гаргажээ.

Omega брэндийн энэхүү домогт коллекц нь дэлгэц дээрээ орон зайнаас хамаарч хурд хэмжих тахиметр, маш энгийн хоёр шатлалаар дууны хурданд тулгуурлан зайг хэмжих зориулалт бүхий телеметр болон зүрхний цохилт хэмжих пулсиметр зэрэг гурван хэмжүүрийг илэрхийлэх хүрээтэй.

 

 

Коллекцын бүх загварыг 43 мм зузаантай, өнгөлж зүлгэсэн гангаар бүтээсэн бөгөөд хүрээг нь цэнхэр болон хар өнгийн аноджуулсан хөнгөн цагаанаар урлаж, араб тоо болон брэндийн онцлох Ω /омега/ тэмдгийг байршуулжээ. Цагны оосрын хувьд маш нарийн цоолбор бүхий хөх, бор, хар өнгийн арьсан болон зэвэрдэггүй ган хувилбаруудаас сонголтоо хийх боломжтой.

 

Цаг тус бүрд брэндийн үйлдвэрлэдэг "Omega Co-Axial Master Chronometer Calibre 9908" хөдөлгүүрийг ашигласан бөгөөд нэвт харагдах болор тагтай бүтээсэн байна. Мөн цэнэг хадгалах хугацааг нэмэгдүүлэхийн тулд DLC бүрхүүлтэй хос дамарыг нэмж суурилуулжээ. Баталгаажсан мастер хронометрийн хувьд хөдөлгүүр болон цаг нь Швейцарын Холбооны Хэмжилзүйн Хүрээлэнгээс тогтоосон хамгийн хатуу шалгуурыг давж үнэ цэнээ батлан харуулсан юм.

 

 

Тус коллекцын өөр нэг онцгой загвар бол "Bronze Gold" юм. Энэхүү онцгой загвар нь боронзон алтан хүрээ, бор нүүр, мөнгөлөг өнгийн туслах дэлгэц, тахиметр бүхий керамик хүрээ, PVD гадаргууг боронзон алтаар бүрсэн навчин хэлбэрт зүүтэй. Арьсан бор оосор, алтан түгжээ зэрэг нь энэхүү загварын тансаг байдлыг улам тодотгоно.

 

 

 

Bronze Gold загварын их биеийг дахин давтагдашгүй тусгай найрлага болох 37.5%-ийн алт, паллади, мөнгө зэрэг үнэт металлуудаар урлажээ.  Үр дүнд нь уламжлалт механик Speedmaster Chronoscope цагны одоогийн шинэ дүр төрх бий болсон байна.