Зочид буудал

Нью Йорк дахь домогт Plaza Athenee зочид буудал

Empire State Building-г хараад танд New York хотоор аялах хүсэл төрж байна уу? Хэрэв тийм бол хотын хамгийн эртний зочид буудлуудын нэг Hotel Plaza Athénée-д тухлан саатаарай. 

American Express-ээс онцолсон, үнэнч үйлчлүүлэгчдийнхээ магтаал сайшаалыг хүртсэн энэ зочид буудалд 200 удаа үйлчлүүлсэн хүмүүс ч бий бөгөөд Нью-Йорк хотод ирсэн бол заавал очих ёстой газар юм.  Upper East Side дахь Hotel Plaza Athénée нь хааны удмынхан, улс орны тэргүүнүүд, алдартнууд, бизнес эрхлэгчид болон 1984 оноос хойш үйлчлүүлж ирсэн аялагчдын хоёр дахь гэр болох зорилго тавин ажилладаг. 

Manhattan-ы зүрхэнд, Park, Madison өргөн чөлөөнүүдийн дунд байрлах энэ газар нь төв цэцэрлэгт хүрээлэнд амарч зугаалан, Madison өргөн чөлөөний хувцасны дэлгүүрүүдээр хэсэж, Нью-Йоркийн уран зургийн галерей, музей үзэх хүсэлтэй хүмүүст төгс тохирно. Хамгийн жижиг бүрдэл хэсгүүддээ ч тансаг, сонгодог шинж чанарыг шингээсэн Hotel Plaza Athénée New York нь франц хэв маягийг Manhattan-ы чиг хандлагатай нэгтгэсэн урин дулаан, сүр жавхлант байдлыг мэдрүүлнэ. Ханын зураг, Италийн гантиг баримал, эртний франц эдлэлүүд, хээнцэр чамин тавилгууд нь тансаг байдлыг эрхэмлэдэг аялагчдын сэтгэлд нийцэх нь гарцаагүй.

 

Энд саатсан зочид нутгийн, баталгаат органик хүнсээр бэлтгэсэн америк сонгодог зоогоор үйлчилдэг Arabelle ресторанаар орох дуртай. Мөн Bar Seine Lounge нь олон янзын урлагийн бүтээл болон Морокко, Европ, Ази өнгө төрх бүхий тавилгаар тохижуулсан тав тухтай, ер бусын орчинд төрөл бүрийн амтат ундаа, коктейлоор танд үйлчилнэ.  Хэрэв тэнд очвол энэхүү лоунжийн нэрийн коктейль болох Crystal Cosmopolitan-г заавал амсаж үзэхийг санал болгож байна.  

 

New York-ийн тансаг зэрэглэл гэж юу болохыг ойлгохыг хүсвэл энэ зочид буудлын энгийн болон люкс өрөөнүүдийг харахад л хангалттай. Plaza Athénée спа нь алдарт Valmont (Валмонт) брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдээр үйлчилдэг бөгөөд гантиг чулуун шүршүүрийн өрөө болон уурын шүршүүрээр тохижуулсан дөрвөн спа өрөөтэй.