Чиг хандлага

"DiorAlps"-ийг өмсөөд цанаар гулгацгаая!

Хотоос гарч агаар амьсгалан, уулсын ид шидийг мэдрэхэд зориулсан DiorAlps капсул коллекцыг Мария Грация Кьюри зохион бүтээжээ. 

Давтагдашгүй өвөрмөц эдгээр хувцасны загварыг улирлын онцлог содон зүйлсээс урам зориг авч гаргасан байна. 

 

 

 

Хувцсыг загварлаж урлах гэж юу байдгийг харуулсан эдгээр бүтээл зориулалт сайтай, инновацлаг, цанын бусад хувцаснаас ялгарахуйц өвөрмөц болжээ. Dior-ийн эмблемүүдийг нэмснээр бүр ч илүү тодорсон байна. 

 

 

 

Ус нэвтэрдэггүй тусгай даавуугаар хийсэн цанын өмсгөл, өдөн куртик болон хос өмд зэргийг Christian Dior-ийн азын од болох хээгээр чимж, өнгөний тухайд алтан шаргалыг сонгожээ. Мөн мэдээж хэрэг брэндийн таних тэмдэг болсон хаунстүүт /houndstooth/ хээг орхигдуулаагүй юм. 

 

 

Өвлийн улиралд спортлог, дэгжин, цоглог харагдах баталгаа бол энэхүү эксклюсив коллекц яах аргагүй мөн.