Чиг хандлага

Louis Vuitton, Яёи Кусама нарын өвөрмөц хамтрал

Louis Vuitton болон Яёи Кусама нарын ертөнц дэх хязгааргүйн үүсэл!

Louis Vuitton болон уран бүтээлч Яёи Кусама нарын ертөнц Францын энэхүү арьсан эдлэл үйлдвэрлэгчийн хамгийн үзэсгэлэнтэй бүтээлүүд дээр дахин огтлолцов.

Louis Vuitton хамгийн сүүлд 2012 онд Яёи Кусаматай хамтарч байсан билээ. Харин тэдний энэ харилцаа дуусалгүй үргэлжилсээр арван жилийн дараа ч илүү боловсронгуй болж хөгжсөөр, өргөжин тэлсээр байна.  

 

Louis Vuitton брэнд нь зуун жилийн тэртээгээс уран бүтээлчидтэй хамтран ажилласаар ирсэн юм. Энэхүү брэндийг үүсгэн байгуулагчийн ач хүү Гастон-Луи Вуиттон урт удаан хугацааны энэ уламжлалыг эхлүүлсэн. Энэ байдал нь цаг үеийг даван туулж, өдгөө илүү олон давтамжтай болжээ. 1988 оноос хойш Louis Vuitton брэнд нь Сол Левитт, Ричард Принс, Такаши Мураками болон Жефф Кунс гэхчлэн урлаг, дизайны томоохон төлөөллүүдтэй хамтран ажилласаар ирсэн. Кусамагийн бүтээл, хээ, хязгааргүйн төсөөлөл нь энэхүү брэндийн цүнх, эрчүүдийн болон эмэгтэйчүүдийн хувцас, нарны шил, сүрчиг, гутал, гоёл чимэглэл гэхчлэн бүхий л төрлийн бүтээгдэхүүнд шингэжээ.  

Louis Vuitton-ы өмнөх уран бүтээлийн хамтын ажиллагааны адилаар тус брэнд болон Яёи Кусама хоёрын нэгдэл нь чин сэтгэл, иконокласм, гар урлалын нарийн чадвар, ер бусын шинж чанарт суурилсан гэж болно.

 

 

 

Louis Vuitton болон Кусамагийн бүтээлч солилцооны энэхүү биелэл нь 2012 онд дууссан тэр газраасаа бэлэгтэйгээр эхэлж байна. Энэ бол тэдний хоёр ертөнцийг бүхэлд нь хамарсан бэлэг юм! 

 

2012 онд Яёи Кусама Louis Vuitton брэндийн хамгийн алдартай, ид шидийн мэт бүтээлүүдийн нэгийг гардан чимэглэжээ: Тэрээр Louis Vuitton-ы гар тээшийг өөрийн гараар чимэглэсэн бөгөөд түүний хувьд эдгээр цэгүүд нь хязгааргүй байдлын илэрхийлэл болдог. 

 

 

 

Магадгүй энэ нь Кусамагийн Louis Vuitton брэндтэй тогтоосон мөнхөд үргэлжлэх хамтрал болов уу!