Чиг хандлага

Montblanc: Артур Конан Дойлын утга зохиолын өвд үзүүлэх хүндэтгэл

Montblanc-ы "Writers Edition Sir Arthur Conan Doyle" бүтээл бол дэлхийн хамгийн алдартай мөрдөгч Шерлок Холмсыг туурвигч, уран зохиолын хамгийн нөлөө бүхий зохиолчдын нэгд зориулсан хүндэтгэл юм.

Montblanc нь "Writers Edition"-ээрээ хамгийн алдартай уран зохиолын зүтгэлтнүүдийн бүтээлч байдал, соёлын нөлөөг онцолдог. 

Эдгээр агуу зохиолчдын дунд Шотландын зохиолч Артур Конан Дойл (1859-1930) багтдаг билээ. Тэрээр өөрийн төсөөллөөр бүтээсэн алдарт мөрдөгч Шерлок Холмсын 60 өгүүллэгээр дэлхий дахинаа танигдсан зохиолч юм.

 

Гэмт хэрэг, учир битүүлэг зүйлсийн нууцыг тайлахаар явж буй мөрдөгчдийн хувьд чухал хэрэгсэл гэгддэг үзэгний хавчаар нь агуу Шерлок Холмсыг хүндэтгэн, томруулдаг шил шиг хэлбэртэй хийгджээ. 

 

 

Үзэг тус бүр дээр нэрт зохиолч Артур Конан Дойлын царай төрхийг тухайн коллекцын тусгай агуулгын хамтаар сийлэн буулгасан байна.

 

Үнэтэй давирхайгаар урлаж, Русины онцлогийг шингээсэн "Writers Edition Sir Arthur Conan Doyle"  коллекц дахь үзэгний таг, их бие дээр Шерлок Холмсын өмсөж байсан хувцасны шотланд хээ угалз, мөн Викторын үеийн Лондонгийн хуучин газрын зургийг мөн дүрсэлжээ.  

 

 

 

Мөрдөгч, зохиолч болохыг мөрөөддөг хэн бүхэнд урам зориг өгөх үзэг...