Чиг хандлага

PrimaDonna брэндийн зуны коллекц

PrimaDonna брэнд үндэстний онцлогийг шингээн урласан коллекцоо танилцууллаа. 

Энэ улиралд PrimaDonna Swim өрсөлдөөнд бүрэн давамгайлж, нарлаг зуныг мэдрүүлэх гоёмсог усны хувцас, дэгжин бикини, загварлаг танкинуудыг санал болгож байна! 60-аад оны өнгө төрхийг шингээсэн "Maya" загвар нь сонгодог хар болон тод шар өнгөөр ​​зуны цоглог мэдрэмжийг төрүүлнэ. Дан сүлжмэл нөмрөг нь усан сан болон далайн эрэгт хээнцэр ганган төрхийг авчрах нь гарцаагүй.

 

 

"Pondicherry"-ийн усан цэргийн хувцасны судал нь чиг хандлага болон зуны улиралд одоо ч алдартай хэвээр байна. Улаан оруулга бүхий сүлжмэл материалаар урласан эдгээр хослол нь илүү чамин, далайн эргийн дүр төрхийг бүрдүүлж өгчээ.

 

 

Мөн арьсаар урласан мэт харагдах энэхүү "Freedom" загвартай зэрэгцэх зүйл үгүй. Хатуу чанга, чамин дэгжин хэр нь маш хөнгөн загвар! "Freedom" загварын оруулга чимэглэлүүдийг зөөлөн, товгор харагдах хөнгөн сүлжмэл материалаар урлажээ. Энэ бол бүсгүйчүүдэд гарцаагүй таалагдах гэнэтийн бэлэг!

 

 

Мөн энэ зуны "Sunset Love" буюу Кала өмсгөлийн батик хээ, Карма загваруудыг чимсэн могойн хээ, халуун орны Билоба болон Никитагийн гоёмсог дэгжин загвар хараа булаам харагдана.

 

 

 

Энэ бол халуун дулаан, өмнөдийн онцлог шингэсэн зуны бүрэн коллекц!