Робот, завь

Grand Banks 60 дарвуулт онгоц

Алсын зайн аялалд нэн тохиромжтой, үзэмж, гүйцэтгэл, ашигласан техникийн хувьд шинэлэг Grand Banks 60! 

Нийт урт нь 19.9 метр, өргөн нь 5.85 метр энэ дарвуулт онгоц нь олон төрлийн материал ашиглан хийгдсэн бөгөөд ялангуяа их бие нь нүүрстөрөгчийн мяндасаар хийгдсэн нь завийг илүү бат бөх, хөнгөн болгожээ. Эзлэхүүн томтой, модон хийцтэй, агуулах зай талбайтай Grand Banks 60 хөлөг дээр найман хүн хэдэн өдрийн турш аялахад хэрэгтэй бүх зүйл бий. 

 

Үндсэн тавцан дээр том цонхнууд бүхий цэлгэр, саруулхан өрөө болон бүрэн тоноглогдсон гал тогооны өрөө байрлана. Доод тавцан дээр голдоо том хувцас солих өрөө, шалнаас тааз хүртэлх толь бүхий  бүхээг байх агаад зочдын кабин ч мөн үүнтэй адил. Гадна талын хувьд L хэлбэрийн том буйдан, хоолны ширээ, гадаа гал тогоо, үүгээр зогсохгүй наранд шарах том тавцан бүхий  давхар бүхээг бий. Skylounge-той байх сонголт мөн бий аж. 

 

 

 

Хоёр Volvo Penta D13 800 морины хүчтэй хөдөлгүүр нь энэ дарвуулт онгоцыг дээд тал нь 57 км/ц, ердийн хурдаар 46 км/ц явах боломжийг олгодог. Сонголтоор тус бүр нь 900 морины хүчтэй Volvo Penta IPS1200 маркийн хоёр хөдөлгүүр суурилуулж, хамгийн дээд хурдыг 66 км/ц хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Туулах зайн хувьд 18 км/цагийн хурдтайгаар 3700- 4600 км хүрэх боломжтой. 

Худалдан авагчийн хүсэлтээр хөлгийн зохион байгуулалтыг 3 янзаар санал болгож байгаа аж.