Робот, завь

Тансаг зэрэглэлийн "Club Med 2" хөлөг онгоц

Давтагдашгүй тансаг зүйлсийн цуглуулга: Club Med 2 

Энэ бол дэлхийд хамгийн үзэсгэлэнтэйд тооцогдох таван шурагт хөлөг онгоц. 

 

Тус хөлгийг 9 сая еврогийн хөрөнгө оруулалт хийн хоёр сарын турш сэргээн зассаны үр дүнд шинэ дүр төрхөөр харуулахад бэлэн болжээ. Ингэснээр хөлөг илүү орчин үеийн загвартай болсон байна. 

 

Шинэчлэлийн ажлын дараа ч Club Med 2 үндсэн шинжээ хадгалж үлджээ. Өнгөрсөн зууны эхэн үеийн онгоц урлах шилдэг аргыг сэргээсэн 187 метр урттай энэ хөлөг Газар дундын тэнгисээс Карибын тэнгис хүрдэг Францын Ривьера эргийн сүнслэг чанарыг өөртөө шингээжээ. Загварлаг, орчин үеийн төрхтэй болгохын тулд архитектурын фирм Sophie Jacqmin онгоцны өөрийн мөн чанарыг илтгэх жижиг детал хэсгүүд дээр ажилласан байна.  

 

 

184 өрөө, Ла Сан Барт болон Ла Канн баруудаас эхлээд Монте Карло ресторан хүртэл хөлгийн бүхий л хэсэгт байрлах нүд гялбуулам, орчин цагийн хэв маяг бүхий тавилга, эд хогшил, даавуу, тоноглолоор тохижуулжээ.

 

 

 

 

Мөн Содис хаусын эмчилгээ, иогийн дасгал, далбаат серфинг, завин аялал гэх мэтчилэн амьдралын зөв хэв маягт чиглэсэн зүйл олон бий. 

 

 

Түүнчлэн тус хөлөг нь Францын Ницца хотоос гараад Афин хүрдэг 21 өдрийн аялалын шинэ маршруттай болжээ. Замдаа Турк, Израйл, Египетээр дайран Грект хүрснээр аялал өндөрлөх аж.  

 

Энэхүү хөлгийг хэдэн зууны түүхтэй эртний хотуудын чамин тансаг бүхнийг үзэхийг хүсдэг үйлчлүүлэгчдэдээ санал болгож байна.