19.42 метрийн урттай энэхүү дарвуулт онгоц нь Австралийн Маритимо брэндийн бүтээл юм.


Том Барри-Коттерын зохион бүтээсэн X60 нь арын зайн байршлын сонголтуудтай учраас энэ төрөлдөө хамгийн уян хатан моторт дарвуулт онгоцнуудын нэг гэж тооцогддог.

Энэхүү загварын байршлыг гурван хэлбэрээр зохион байгуулах боломжтой: Beach Club, Queen хувилбар нь нэмэлт VIP бүхээг болон жижиг завь агуулах хэсэгтэй. Мөн V хэлбэрийн их биений үр ашигт байдалтай маргах аргагүй юм.



50 км/цаг хурдтайгаар цагт 100 литр хүрэхгүй түлш зарцуулдаг болохыг үйлдвэрлэгч зарласан нь түлшний хэмнэлт нэлээд өндөр гэж тооцогдоно.

Гүйцэтгэлийн хувьд хамгийн дээд хурд нь 62 км/ц бөгөөд Scania 925 морины хүчтэй хоёр хөдөлгүүртэй.


Үүгээр зогсохгүй Maritimo X60 нь нэмэлтээр Volvo 1000 морины хүчтэй давхар хөдөлгүүрээр тоноглох сонголттой аж.