Үнэт эдлэл

Eres болон Goossens-ийн өнгөлөг цуглуулга

Goossens болон Eres брэнд хамтран зуны хувцсыг чимэх гоёлын иж бүрэн цуглуулгаа худалдаанд гаргалаа. 

Тус бүр нь загварлаг байдал, бүтээлч сэтгэлгээ, өнгө аяс, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд суурилсан бөгөөд хэлбэр дүрс, үнэт материалын таамаглашгүй хослолоор гайхшируулна. Мөн бүтээлүүдийг өв уламжлал, ноу-хау, хэв маягт тулгуурлан загварчилжээ.

 

Халуун орны шинж байдлаас санаа авсан эдгээр гоёмсог зүүлт, өнгөлөг чимгүүдийг Goossens брэндийн бэлгэ тэмдэг болох чулуун болортой хослуулан бүтээжээ. Тод шар, ногоон, хөх, ягаан зэрэг ERES-ийн өнгөнүүд нь цагираган ээмэг, олон янзын чимэгнээс бүрдэх энэхүү цуглуулгыг тодорхойлно.

 

 

Эдгээр чимэглэлүүдийг дөрвөн янзаар буюу бүс, хүзүүний урт, богино зүүлт, давхар бугуйвч болгон зүүх боломжтой. 

 

Goossens-ийн гар урлалын нарийн чадварын дүнд бий болсон “Goossens & Eres” цуглуулга нь хувцаслалтыг илүү өнгөлөг болгож, өвөрмөц шинж, загварлаг гоёл чимэглэлийн чамин хээнцэр байдлыг авчирна.